Монголын хоёр Их аварга баруун, зүүн жигүүрийг нь тэргүүлэн барилдаж байгаа сумо бөхийн “Монгол Башё” үзүүлэх барилдаан ирэх наймдугаар сарын 25-наас 29-ний хооронд Улаанбаатар хотноо болох талаар бид бүхэн мэдээлж байсан билээ. Энэ талаар албан ёсны мэдээллийг Их аварга Д.Дагвадоржтой манай оронд ирсэн Японы сумо бөхийн холбооны төлөөлөгчид, “Асашёорюү сан” хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ирэх наймдугаар сард болох тус үзүүлэх барилдааныг Японы сумо бөхийн холбоо урьд өмнө өөр орнуудад зохион байгуулж байснаасаа илүү ач холбогдол өгч байгаа тухай албаны хүмүүс мэдээлж байсан. Тухайлбал үзүүлэх барилдаанд зөвхөн дээд зиндаанд барилддаг бөхчүүд оролцдог бол “Монгол башё”-д дээд зиндааны бөхчүүдээс гадна доод зиндаанд барилдаж буй бүх Монгол сумочид оролцож, бөхчүүдийн өглөөний бэлтгэл сургуулилт зэрэг бусад үзүүлбэр барилдааны үеүдээр хийгддэггүй арга хэмжээнүүд зохион байгуулахаараа онцлогтой юм байна.
Сумогийн нийт 120 бөх, 70 гаруй хэвлэлийн төлөөлөгчид энэхүү арга хэмжээнд оролцохоор манай эх оронд ирэх бөгөөд наймдугаар сарын 25-нд ирж, 26-нд нээлтээ хийн, 27, 28-ны өдрүүдэд барилдаан болж, 29-ний өдөр хаалтаа хийх хуваарь гараад байгаа юм байна. Сонирхуулахад, баруун, зүүн жигүүрийн бөхчүүдийг тус тусдаа онгоцоор авчрах бөгөөд энэ нь хоорондоо өрсөлдөх сумочдыг бие биедээ муу зүйл хийхээс зайлс хийж буй хэрэг гэнэ.
“Монгол башё”-гийн дэвжээг хаана байрлуулах талаар Японы сумогийн холбоо одоогоор шийдээгүй байгаа бөгөөд эхний ээлжинд нээлтийн арга хэмжээгээ Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр ярьж байгаа гэнэ. Харин барилдаанаа Монгол бөхийн өргөө, Цирк хоёрын аль нэгт хийхээр төлөвлөж байгаа аж.
Тус үзүүлэх барилдааныг үзэх тасалбарын үнийн асуудлыг Япончууд одоогоор шийдээгүй байгаа бөгөөд аль болох олон нийтэд хүртээлтэй байдлаар зохион байгуулна гэсэн.
Ч.Туяа