gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Монгол башё”-д 120 сумоч оролцоно

Спорт
2008-04-17
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2008-04-17
“Монгол башё”-д 120 сумоч оролцоно

Монголын хоёр Их аварга баруун, зүүн жигүүрийг нь тэргүүлэн барилдаж байгаа сумо бөхийн “Монгол Башё” үзүүлэх барилдаан ирэх наймдугаар сарын 25-наас 29-ний хооронд Улаанбаатар хотноо болох талаар бид бүхэн мэдээлж байсан билээ.  Энэ талаар  албан ёсны мэдээллийг Их аварга Д.Дагвадоржтой манай оронд ирсэн  Японы  сумо бөхийн холбооны төлөөлөгчид, “Асашёорюү сан” хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ирэх наймдугаар сард болох тус үзүүлэх  барилдааныг Японы сумо бөхийн холбоо урьд өмнө өөр орнуудад зохион байгуулж байснаасаа илүү ач холбогдол өгч байгаа тухай албаны хүмүүс мэдээлж байсан. Тухайлбал үзүүлэх барилдаанд зөвхөн  дээд зиндаанд барилддаг  бөхчүүд оролцдог бол “Монгол башё”-д дээд зиндааны бөхчүүдээс гадна доод зиндаанд барилдаж буй бүх Монгол сумочид оролцож, бөхчүүдийн өглөөний бэлтгэл сургуулилт зэрэг бусад үзүүлбэр барилдааны үеүдээр хийгддэггүй арга хэмжээнүүд зохион байгуулахаараа онцлогтой юм байна.

Сумогийн нийт 120 бөх, 70 гаруй хэвлэлийн төлөөлөгчид энэхүү арга хэмжээнд оролцохоор манай эх оронд ирэх бөгөөд наймдугаар сарын 25-нд ирж, 26-нд нээлтээ хийн, 27, 28-ны өдрүүдэд барилдаан болж, 29-ний өдөр хаалтаа хийх хуваарь гараад байгаа юм байна. Сонирхуулахад, баруун, зүүн жигүүрийн бөхчүүдийг тус тусдаа онгоцоор авчрах бөгөөд энэ нь хоорондоо өрсөлдөх сумочдыг бие биедээ муу зүйл хийхээс зайлс хийж буй хэрэг гэнэ.

“Монгол башё”-гийн дэвжээг хаана байрлуулах  талаар Японы сумогийн холбоо одоогоор шийдээгүй байгаа бөгөөд эхний ээлжинд нээлтийн арга хэмжээгээ Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр ярьж байгаа гэнэ. Харин барилдаанаа Монгол бөхийн өргөө, Цирк хоёрын аль нэгт хийхээр төлөвлөж байгаа аж.

Тус үзүүлэх барилдааныг үзэх тасалбарын үнийн асуудлыг Япончууд одоогоор шийдээгүй байгаа бөгөөд аль болох олон нийтэд хүртээлтэй байдлаар зохион байгуулна гэсэн.

Ч.Туяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан