Японы ЖАЙКА байгууллага манай улсад олон салбарт төрөл бүрийн төсөл хэрэгжүүлдэг. Нийслэлчүүдийн сайн мэдэх Нарны гүүр, Нарны замыг энэ төслийн баг хэрэгжүүлсэн юм. 1992 оноос хойш тус улсаас 660 сайн дурын ажилтан Монголд ирж ажиллан, манай 4300 төрийн албан хаагч Японд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ.
ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Зам тээвэр, хот байгуулалтын суурин төлөөлөгч Изүми Кэйтатай ярилцсанаа та бүхэнд хүргэж байна. Бид түүнтэй зам тээврийн ослыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй төслийнх нь талаар ярилцсан юм.
-Та бүхэн яагаад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр шийдсэн бэ?
-ЖАЙКА дан ганц Монгол гэлтгүй, олон оронд Засгийн газар хоорондын гэрээний дагуу олон төсөл хэрэгжүүлдэг. Авто ослыг бууруулах төслийг ч мөн олон оронд хэрэгжүүлсэн. Африкийн Танзани улсад 2013 онд ЖАЙКА-ийн ажилтан болон тухайн улсад амьдарч байсан Япон хүмүүс тус улсын залуу ододтой хамтран, авто осол гэмтлийн талаар дуу бүтээсэн нь олон хүнд хүрч, үр дүнгээ өгсөн юм. Хэвлэл мэдээллийн олон хэрэгслээр энэ дууг жилийн турш нэвтрүүлсний дараа зам тээврийн осол 39 хувиар буурсан. Үүнд зөвхөн дуу нөлөөлсөн эсэхийг мэдэхгүй байна.
Би энд ирээд дөрвөн жил боллоо. Энэ хугацаанд зам тээврийн осол их гардгийг харсан. Үүнээс үүдээд дуу бүтээх санаа төрсөн. Олон нийтэд танигдсан дуучдаар дуугаа дуулуулбал хүмүүст хурдан хүрдэг. Иймд дуучин Gee, Наки хоёртой хамтран ажилласан. Шинэ дууны клип тун удахгүй та бүхэнд хүрнэ.
Төслийн хувьд 2017 оноос хойш ярьсаар 2018 онд энэ төслийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх шийдвэр гарсан юм. Энэ онд хамтран ажиллах байгууллагаар “Монгол контент”-ыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулснаар ажил эхэлсэн.
-Дуу ямар нэртэй вэ?
-“Аз жаргалтай аав”. Энэ нэрийг дуучин Gee санал болгосон юм. Аавууд зам тээврийн осолд өртөхгүй бол тэр гэр бүл аз жаргалтай байна шүү дээ. Их сайхан дуу болсон. Клипний зураг авалт дууслаа. Энэ дууг олон нийтийн тусын тулд бүтээсэн болохоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөр өөрсдийнхөө сувгаар хүмүүст хүргэнэ гэж найдаж байна.
Жилд 500 орчим хүн зам дээр өнгөрч байгаа нь Монголын нийт хүн амтай харьцуулахад өндөр тоо. Нэг орон сууцанд амьдардаг хүмүүс тэр чигтээ байхгүй болж байна гэсэн үг.
Бид дуунаас гадна цуврал, зурган өгүүлэмжийг “Монгол контент” компанийн багтай хамтран бүтээсэн. Зам тээврийн осол ямар орчин нөхцөлд, яагаад гардаг, ослоос хэдхэн секундийн өмнө, тэр машин дотор ямар үйл явдал өрнөдгийг зургаар дүрсжүүлсэн юм. Бодит жишээнээс сэдэвлэн бүтээсэн.
Бид өмнө нь зам, гүүр, сургууль барих гэх мэт дэд бүтцийн төсөл олныг хэрэгжүүлсэн. Харин дууны клипээр дамжуулан олон нийтийн боловсролыг дээшлүүлэх төслийг Монголд анх удаа эхлүүлсэн нь энэ юм. Иймд бидний хувьд шинэ оролдлого байлаа.
-Та бүхэн ажлаа юунаас эхлэв?
-Судалгаанаас эхэлсэн. Зам тээврийн осол үйлдэж буй хүмүүсийн 88 хувь нь эрчүүд. Тэдний 69 хувийг 18-33 насны залуус эзэлжээ. Иймд төслөө энэ хүмүүст зориулж, тэдэн рүү чиглэсэн суртал ухуулга явуулахаар шийдсэн. Дуучин Gee, Накигийн сонсогчид 18-33 насныхан. Тэдний дийлэнх нь аав болцгоосон.
-Та бүхэн судалгаа хийхдээ авто ослын хот хөдөөгийн ялгааг анзаарсан уу?
-Нийт ослын 90 хувь нь нийслэлд гардаг. Бид өдөр бүр шахуу ослын гэрч болж, хажуугаар нь өнгөрдөг болохоор энэ тоог хараад хүмүүс гайхахгүй. Гэхдээ хүний аминд хүрсэн, маш ноцтой авто ослын 80 хувь нь орон нутгийн зам дээр гардаг. Согтуугаар машин жолоодсон, хурд хэтрүүлсэн, дүрмээ мөрдөөгүйгээс хүний амь эрсдэх осол үүсэж байгаа болов уу гэж бодож байна. Харин хотод гарсан, амиа алдсан ослын 6 хувьд нь явган зорчигч өртжээ.
-Төслийн хүрээнд өөр ямар ажил хийсэн бэ?
-Нийт 6 цуврал, зурган өгүүлэмж нийтэлсэн. Цахим сайтын уншигчдын анхаарлыг татаж чадсан шүү. Миний анзаарснаар Монголчууд хүүхэд гол дүрд нь байгаа эсвэл хүүхэдтэй холбоотой монологийг илүү олон үзсэн байна лээ. Эндээс хүмүүс хүүхдээ хамгаалах хүсэлтэй байгааг харж болно.
Ер нь хүүхэд ямар нэг гэмт хэрэг, зам тээврийн осолд өртвөл Японд ч нийгмийн томоохон хөдөлгөөн өрнөж, олон нийт ихээхэн анхаарал хандуулдаг. Яг үүнийг Монголд харж болно. Гэвч авто машины осолд хүүхдүүд өртсөөр байна. Осолд өртөгсдийн 18 хувь нь хүүхдүүд байгаа нь өндөр тоо. Тэднийг хамгаалахын тулд хүүхдүүд рүү чиглэсэн боловсрол олгох, ээж аавуудад хандан, мэдээлэл өгөх нь зөв юм. Миний ажигласнаар ерөнхий боловсролын сургуулиудын гадаа ээж аавууд гартаа дохиур барьчихсан, “Сургуулийн цагдаа” гэсэн хантааз өмссөн харагддаг. Энэ их сайн ажил болсон.
Бидний зорилго бол нас баралтыг бууруулах, цаашлаад замын хөдөлгөөний зөв соёл бий болгох юм.
-Японд зам тээврийн осол хэр их гардаг вэ?
-Жилд 3000 орчим осол гардаг. 1970-аад онд Японы эдийн засаг хурдацтай өссөн.
Гэвч энэ жилүүдэд авто осол их гарсан. Нэг жилд 100 мянган хүн тутамд 16-20 хүн зам тээврийн ослоор амиа алддаг байсан. Ослын тоо жилд 16 мянгад хүрсэн. Одоо Монголд яг ийм нөхцөл байдал үүсээд байна. Жилд 500 орчим хүн зам дээр өнгөрч байна. Энэ нь Монгол Улсын нийт хүн амтай харьцуулахад өндөр юм. Нэг орон сууцанд амьдардаг хүмүүс тэр чигтээ байхгүй болж байна гэсэн үг.
Японд зам тээврийн ослыг бууруулахын тулд юуны өмнө авто зам, явган хүний замыг зааглан, төмөр хашлагууд барьсан. Дараа нь гэрлэн дохионы системээ сайжруулан, авто замаа гэрэлтүүлсэн юм. Эдгээр нь нүдэнд харагдаж, гарт баригдах бодит ажлууд. Үүний сацуу иргэдийн ухамсрыг сайжруулах, нөлөөллийн ажил их хэрэгжүүлсэн. Ингэснээр ослыг 50 хувиар бууруулж чадсан. Гэвч удалгүй дахин өссөн бөгөөд бид “Зам тээврийн хоёр дахь дайн” гэж нэрлэдэг юм. Хэдий өмнөхөөс буюу 1970-аад оныхоос буурсан ч жилд 11 мянган осол гарч байв. Өмнөхөөс ялгаатай нь энэ үед явган зорчигчийн гэмтэл буурч, машин хоорондоо мөргөлдөх нь ихэссэн. Энэ төрлийн ослыг бууруулахын тулд үйлдвэрлэгчид машинаа ослын дэртэй, автомат тоормостой үйлдвэрлэдэг болж, ослыг 22 хувь бууруулсан юм. Япон улс энэ туршлагаа бусад орнуудтай хуваалцах хүсэлтэй байдаг. Жишээ нь Нарны гүүр, Нраны зам гэх мэт дэд бүтцийн ажлууд хийхдээ ч явган хүний аюулгүй байдлыг бодолцон, тусгаарлагч барьсан.
Энд Тээврийн цагдаагийн газар хүүхдүүдийн дунд “Ногоон гэрэл, цагаан шугам” гэх мэт тэмцээн зохион байгуулж, цэцэрлэгүүдэд очиж ажиллаж байна. Японд жолооны курсууд шинэ төгсөгчдөд хандан замын хөдөлгөөнд хэрхэн зөв соёлтой оролцох талаар мэдээлэл өгдөг. Бид төслөө хэрэгжүүлэхдээ Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллаж, статистик мэдээлэл болон мэргэжлийн зөвлөгөөг авсан.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.