Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны үеэр өргөн мэдүүллээ. "Долоо хэмжиж нэг огтлох замаар хандаж хоёр жилийн хугацаанд бэлтгэсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хүлээн авлаа" гэдгээ УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.
Төсөл өргөн барих үеэр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, аливаа улсын Үндсэн хууль нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлж, төрийн байгууллын үндсийг тогтоосон эв нэгдлийн гэрээ, улс төр-эрх зүйн тулгуур баримт бичиг, гол хууль нь байдаг билээ. Энэ ч жам ёс, жишгийн дагуу Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлан мөрдөөд 27 жил боллоо гэсэн юм.
Өнгөрсөн сарын эхээр ХБНГУ-ын Дрезден хотод манай улсын хоёр иргэн саатуулагдсан нь өчигдөр ил болов. Дипломатч Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар Истанбулд ирээд удаагүй байхдаа их хэмжээний буюу 70 кг хар тамхи тээвэрлэж явжээ. Дашрамд хэлэхэд 2016 онд Унгар дахь ЭСЯ-ны ажилтан Д.Дөхөмбаярыг саатуулсан. Тэрээр их хэмжээний тамхи ачиж, Украины хилээр нэвтрэх гэж байсан юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.06.06) УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт нарт Улсын Их Хурлын гишүүдийн сахилга, хариуцлагыг сайжруулах талаар албан бичиг хүргүүлжээ. Албан бичигт “Сүүлийн үед Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэх, цүнх, гар тээшээ рентген машинд шалгуулахгүй нэвтрэх, хамгаалалтын албаны ажилтны шаардлагыг биелүүлэхгүй байгаа зөрчлийн талаарх мэдээг Төрийн хамгаалалтын албанаас удаа дараа ирүүлсээр байна гэжээ.
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбай болох 2194 ам метр газрыг эзэмшиж буй "Номин холдинг"-ийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа. Уг газар дээр барилга барих гэж буйг оршин суугчид эсэргүүцэн, хотын захиргаанд хандсанаар нийслэлийн Засаг дарга газар нь очиж нөхцөл байдалтай танилцсан юм.
Монгол Улсын Гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт WBC бүсний аваргын төлөөх тулааны талаар мэдээлэл хийв. Тэрээр "Fox телевизээс бидэнд энэ наймдугаар сарын 3-нд тулааны өдрийг өгсөн. Түүнээс өмнө Монголдоо хэдэн өдөр сайхан амраад авъя гэж бодож байна. Өрсөлдөгч Гари Рассел тулааны саналыг хүлээж авахгүй бол WBC өрсөлдөгчийн маань бүсийг хураана. Одоогоор бидэнд хариу ирүүлээгүй байна. Гар нь гэмтэлтэй байгаа учир жилд нэг тоглодог тамирчин гэж сонссон. Хэрэв саналыг хүлээн авбал наймдугаар сарын 3-нд шууд аваргын тулаанаа хийнэ гэв.