Монгол үндэсний бөхийн барилдаан мэхний баялаг хувилбар, барил тал, барьцны хувилбарууд гээд бусад бөхийн олон төрлийн суурь болохуйц баян сан хөмрөгтэй билээ. Үүний ч үрээр монгол түмнээс төрсөн охид хөвгүүд дэлхийн сонгодог бөхийн төрлүүдэд нэр алдраа цуурайтуулсаар байна. Өнөөдөр миний бие тэрхүү баян сан хөмрөгөөс нэгэн гайхамшигтай мэхийг онцолъё.
ХХ зууны алдарт их дархан аварга Б.Түвдэндоржийн даацтай дархан мэх суйлах. Сэрвүү барилдааны үед мөрний барьцыг ээлжлэн тавиулаад өмнөө ойртож ирсэн хөлийг тахимаар авч, нөгөө гараар цээж рүү нь сайн түлхэж гэдрэг унагана. Архангай аймгийн харьяат улсын хүчит арслан босоо хэмээх Б.Банзар энэ мэхийг гаргууд сайхан хийдэг байжээ.
Мянган бөхийн манлай Б.Түвдэндорж аварга идэр залуудаа олон талын барилдаантай байсан боловч их бярандаа дулдуйдаж хөнтөрч суйлах, тахимдах зэрэг гарын үзүүрээр хийдэг мэхэнд даджээ. Хоёр талдаа хүчтэй халж суйлах, хөнтөрч суйлдаг ихэвчлэн цэрвүү барилддаг байв. Түүний багш улсын заан Лувсанбалдан олон бөхөд мэх заахад Түвдэн аварга эхэндээ сурахгүй тэвддэг байсан ч хожим олон даваа авсан алдартай мэх нь болсон юм. Аварга хүнээс барьц олж авахдаа сайн, нэг олж авбал алддаггүй, сарвууны бяр ихтэй, хараа сайтай, мэхэндээ даацтай бөх байжээ.
Энэ цаг үед улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо энэ мэхийг тун ч даацтай сайхан хийнэ. Улсын начин А.Хатансайхан мөн ид үедээ сайхан суйлж харагддаг байлаа.