Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд "Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажилтын байдалд гэнэтийн шалгалт хийжээ.
Шалгалтад Сүхбаатар дүүргийн 4 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулиудыг хамруулсан байна.
2019 оны 05 дугаар сарын 08-10-ны өдрийн хооронд хийсэн уг шалгалтыг
- Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журмын хэрэгжилт,
- Түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл,
- Чанар, аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний дүн,
- Бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн гэрээ,
- Гал тогооны орчин болон сургуулийн орчимд хоол үйлчилгээнд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаж буй эсэх,
- Гал тогооны орчин эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаж байгаа эсэх
- Зэрэг чиглэлээр хийсэн байна.
Шалгалтад хамрагдсан 2 сургуулийн цайны газрыг түрээслэгч, тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дараах зөрчил дутагдал илэрсэн байна.
Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургууль:
- хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа орчин нөхцөл бохир заваан,
- бохирын шугам бөглөрсөн, өмхий үнэртэй,
- цэвэрлэгээ хангалтгүй,
- хоолыг гадуур авч явж зөөдөг.
Сүхбаатар дүүргийн 4 дүгээр сургууль:
- гал тогооны орчин ариун цэврийн шаардлага хангахгүй,
- хөгцөрсөн, хатсан талх, талхан бүтээгдэхүүн хадгалсан,
- ажилтнуудын харилцааны ёс зүйгүй гэсэн зөрчлүүд илэрчээ.
Өөрөөр хэлбэл “Үдийн цай”-г бэлтгэдэг цайны газрууд нь стандартын шаардлагыг хангаагүй, Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журмын хэрэгжилт хангалтгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Эдгээр байгууллагуудын хариуцлагагүй үйл ажиллагаанаас шалтгаалж хүүхэд хордох, хохирох асуудал үүсэж болзошгүй байгаа юм. Иймээс цаашид ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хяналт тавихад БСШУСЯ, ЭМЯ, аймаг, Нийслэлийн боловсролын газар, Ерөнхий боловсролын сургуулиуд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ерөнхий боловсролын сургуулиудын цайны газрыг түрээслэгч аж ахуйн нэгжүүд хяналтын үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагатай байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.