gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гэнэтийн шалгалтад 105 болон 4-р сургуулийн цайны газрууд “бүдэрчээ”

А.Эрхэмбаяр
Боловсрол
2019-06-03
0
Twitter logo
А.Эрхэмбаяр
0
Twitter logo
Боловсрол
2019-06-03

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд "Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажилтын байдалд гэнэтийн шалгалт хийжээ.

Шалгалтад Сүхбаатар дүүргийн 4 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулиудыг хамруулсан байна.

2019 оны 05 дугаар сарын 08-10-ны өдрийн хооронд хийсэн уг шалгалтыг

  • Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журмын хэрэгжилт,
  • Түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл,
  • Чанар, аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний дүн,
  • Бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн гэрээ,
  • Гал тогооны орчин болон сургуулийн орчимд хоол үйлчилгээнд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаж буй эсэх,
  • Гал тогооны орчин эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаж байгаа эсэх
  • Зэрэг чиглэлээр хийсэн байна.

Шалгалтад хамрагдсан 2 сургуулийн цайны газрыг түрээслэгч, тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дараах зөрчил дутагдал илэрсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургууль:

  • хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа орчин нөхцөл бохир заваан,
  • бохирын шугам бөглөрсөн, өмхий үнэртэй,
  • цэвэрлэгээ хангалтгүй,
  • хоолыг гадуур авч явж зөөдөг.

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр сургууль:

  • гал тогооны орчин ариун цэврийн шаардлага хангахгүй,
  • хөгцөрсөн, хатсан талх, талхан бүтээгдэхүүн хадгалсан,
  • ажилтнуудын харилцааны ёс зүйгүй гэсэн зөрчлүүд илэрчээ. 

Өөрөөр хэлбэл “Үдийн цай”-г бэлтгэдэг цайны газрууд нь стандартын шаардлагыг хангаагүй, Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журмын хэрэгжилт хангалтгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Эдгээр байгууллагуудын хариуцлагагүй үйл ажиллагаанаас шалтгаалж хүүхэд хордох, хохирох асуудал үүсэж болзошгүй байгаа юм. Иймээс цаашид ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хяналт тавихад БСШУСЯ, ЭМЯ, аймаг, Нийслэлийн боловсролын газар, Ерөнхий боловсролын сургуулиуд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ерөнхий боловсролын сургуулиудын цайны газрыг түрээслэгч аж ахуйн нэгжүүд хяналтын үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагатай байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан