Хав дөрвөлжин, болон дан золгооноос хийдэг уран гоё мэхнүүдийн нэг бол тавхайдах. Дотуур барьсан гараараа нөгөө бөхийнхөө аль нэг хөлийн өсгийнөөс татаж цээжээр түрж унагаана. Тавхайдах мэх хийх хүн ямагт цээжээ дор авч нэг гараа сул байлган, нөгөө бөхийн хөлийн гишгэлт хийг тааруулан түргэн гэдрэг түлхэн унагана. Энэ мэхийг Архангай аймгийн харьяат улсын заан Дашийн Лувсан даацтай сайхан хийдэг байсан учир олон түмэнд тавхай хэмээн алдаршиж байжээ.
Хэнтийн Навааншарав, Наваандаржаа, Наваанчоймбол гэж ах дүү гурван тавхай гэгддэг хүмүүс ч байсан юм гэнэлээ. Өнөө цагт Ховд аймгийн арслан Б.Тайван нэлээд хараатай уран хийдэг бол аймгийн арслан Б.Гончигтавхай хааяа хийж харагддаг. Булган аймгийн арслан төрийн их баяр наадамдаа олон удаа дөрөв давсан Г.Баасансүрэн мөн энэ мэхийг тун чадамгай хийдэг байжээ.
Ид сайн барилдаж байгаа бөхчүүдээс улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо зааланд хийж харагддаг. Ер нь чөлөөт бөхийн барилдааны суурьтай бөхчүүдээс энэ мэхийг мэр сэр хийдэг бөхчүүд бий юм.