Үндэсний бөхийн барилдаан өвөрмөц мэх техникийн хувилбараар баян юм. Сээрэн дунгуй хэмээх нэгэн гайхамшигт мэхийг сонсоогүй хүн ховор биз ээ. Энэ мэхийг нэрлэнгүүт л улсын арслан уран барилдаант Ц.Бадамсэрээжид агсан шууд санаанд бууна.
Барилдаж байгаа бөхийнхөө мөрнөөс барьж халаад сул чөлөөтэй гарын тохой доогуур шургаж сул чөлөөтэй гараараа өвдөгний дээгүүр хөшиж, цээжээр эргэж дунгуйлдана. Энэ мэхийг намхан биетэй хүн өндөр нуруутай хүнд хийхэд тун ч уран цогтой харагдана. Булган аймгийн харьяат улсын заан М.Гонжоон, улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид нар гоц сайхан хийдэг байжээ.
Ц.Бадамсэрээжид арслан “Ер нь сээрэн дунгуй мэхийг хийхэд их хэцүү, хэр баргийн хүн хийдэггүй. Ардын засгийн үед хориотой байсан мэх л дээ. Харин сүүлдээ хийлгэдэг болсон. Энэ мэхийг хийхэд хэр баргийн хүн тогтдоггүй, ямар ч хариулт байхгүй. Өвлүүлье залгамжлуулъя гэсэн бодол байсан ч суралцая гэсэн залуус ирэхгүй юм. Биеийн тамир спортын хороо, Бөхийн холбооноос ч гэсэн энэ мэхийг авч үлдэе гэсэн бодол байхгүй байх шиг байна. Хэрвээ энэ мэхийг одоо л заалгахгүй бол надтай хамт алга болж мэднэ. Намайг барилдахаа больсноос хойш энэ мэхийг нэг ч хүн хийгээгүй. Харин өнгөрсөн зун олимпийн наадамд Н.Түвшинбаяр төстэй мэх хийсэн” хэмээн 2009 онд дурсаж байлаа.