2019 оны Хоккейн ДАШТэмцээний дөрөвний нэг шигшээ тоглолтууд орон нутгийн цагаар пүрэв гарагт явагдсан байна. Оросын шигшээ Америкийн багтай тоглож 4-3 харьцаатай ялалт байгуулжээ. Тэд ийнхүү хагас шигшээд шалгарсан бол Америкийн шигшээ баг эрт нутаг буцахаар болж байна. Оросын хаалгач Андрей Василевски түүний өөдөөс ирсэн 32 цохилтын 29-ийг нь аюулгүй болгосон нь тэдний ялалтын гол хүчин зүйл болсон байна.
Америкийн шигшээ багаас Чикаго Блэкхаукс багийн довтлогч Патрик Кэйн, 2019 оны NHL-ийн драфтын тэргүүн сонголт Жэк Хьюс нар гоолдсон ч энэ нь ялалт байгуулж дараагийн шатанд шалгарахад хангалттай байсангүй.
Өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн Америкчууд энэ жил довтолгоогоо илүү хүчирхэгжүүлсэн ч хүссэн амжилтаа үзүүлж чадсангүй. Харин Оросын шигшээ багийн хувьд өнгөрсөн жил наймны нэг шигшээд Чехийн шигшээ багт хожигдож байсан билээ. Тэд 2019 оны ДАШТэмцээнд медаль хүртэх боломжоо хадгалж үлдэж чадсан байна.
Д.Энхбаясгалан