gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.02
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Гоёо-2018 оны ТОП компани боллоо”

Бизнес
2019-05-21
0
Twitter logo
0
Twitter logo
Бизнес
2019-05-21
“Гоёо-2018 оны ТОП компани боллоо”

Гоёо компани 2017 оны 12-р сард Таван Богд Группийн эгнээнд нэгдсэнээр их өөрчлөлтийн эх тавигдсан. Үйлдвэрлэлээ өргөтгөн технологио сайжруулж, брэндийн цогц шинэчлэл хийн, боловсон хүчиндээ анхаарсны үр дүнд Монгол Улсын 2018 оны ТОП-100 ААН-д багтаж чадлаа. Гоёо-ийн хувьд 26 жилийн түүхэндээ анх удаа шалгарч байгаа нь энэ юм.

2018 онд Гоёо ХХК нь дотоодын зах зээлийн өсөлтийг хангах, Монгол ноолуураар дэлхийг гоёх зорилгынхоо хүрээнд үйлдвэрлэлийн хүчин чадлаа 5 дахин нэмэгдүүлж, 700 гаруй шинэ ажлын байрыг бий болгосноор олон зуун гэр бүлийг тогтмол орлого, амьдралын баталгаатай болоход өөрийн хувь нэмрээ оруулсан. 2017 онд Гоёо 290 ажилтантай байсан бол энэ онд 1000 гаруй баялаг бүтээгчид ажиллаж байна.

Гоёо ХХК нь хэрэглэгчид хүрэх чанартай, өөрийн гэсэн өнгө төрх бүхий загварлаг бүтээгдэхүүн, сэтгэл ханамжтай үйлчилгээнд анхаардгаараа бусдаасаа ялгардаг.

ТОП 100 аж ахуйн нэгжийг төр, засгийн байгууллагууд хамтран  шалгаруулахдаа борлуулалтын орлого, улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээ,  шинээр бий болгосон ажлын байр, хөрөнгө, ашиг гэсэн үзүүлэлтүүдээр дүгнэдэг.

Гоёо компани 1993 оноос хойш тасралтгүй ноос, ноолууран салбарт өөрчлөлт шинэчлэлтийг хийн Монголын анхны хувийн хэвшлийн 50-иадхан ажилтантай анхан шатны боловсруулалт хийдэг компаниас дэлхийн жишигт нийцсэн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон өргөжиж өөрийн өнгө төрх, загвар хийцээр Монголдоо төдийгүй дэлхийн олон оронд үнэнч хэрэглэгчид, ноолуурыг шүтэн бишрэгчидтэй болжээ.

Гоёо компани ноолуур боловсруулалтын түвшинг ахиулж, бүтээгдэхүүний төрлөө нэмэгдүүлэн, ээрмэл утас түүнээс гарах эцсийн бүтээгдэхүүний чанарт тогтмол шинэчлэлт, сайжруулалтыг хийсээр байна.

Тэд өөрийн бүтээгдэхүүний чанар, хийцийг дэлхийн зах зээлд баталгаажуулахын төлөө нэхмэл, сүлжмэлийн байгальд ээлтэй тогтвортой байдлын гэрчилгээжүүлэлтийн ажлыг хийж Олон улсын чанарын стандартын OEKO TEX 100 Standard гэрчилгээг авсан компани боллоо.

Энэхүү стандарт нь бүтээгдэхүүн хэрэглэгчийн биед ямар нэгэн харшил өгөхгүй, ямар нэгэн аюултай бодис агуулаагүй бөгөөд байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай байдлаар үйлдвэрлэгддэг гэдгийг нотлох баримт бичиг юм. Энэ гэрчилгээгээр баталгаажсан бүтээгдэхүүнийг дөнгөж төрсөн хүүхдэд ч өмсүүлэн хэрэглэхийг зөвшөөрдөг байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан