Дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг Хөвсгөл аймгаас нээснээ танилцууллаа. Тоногдсон булшнуудаас мөнх цэвдэгт ваартай хадгалагдсан өрөм, шар тос зэрэг музей байгуулахуйц хэмжээний олдворыг Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран илрүүлснээ танилцууллаа.
Нийт 1000 гаруй булш байгаагаас 100 гаруй нь тоногдсон бөгөөд эдгээр тоногдсон булшинд судалгаа хийснээ судалгааны багаас танилцуулж байна. Судалгааны багийг Монголын талаас Монголын Үндэсний Музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын талаас доктор Жулиа Кларк нар удирдан ажиллаж байгаа бөгөөд нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байна.
700-800 жилийн өмнөх хугацаанд хамаарах мөнх цэвдэгт хадгалагдсан ваартай өрөм, шар тос зэрэг нь нэн ховор олдвор болоод зогсохгүй олны анхаарлыг татаад буй.
Тэгвэл зөвхөн энэ бус музей байгуулах хэмжээний олдворыг дээрх тоногдсон булшнаас авран хамгаалжээ. Судалгааны багийнхан алт, мөнгө, торго, төмөр, яс, шир, үйсээр хийсэн олдворууд болон хүн, малын яс зэрэг Монголын эзэнт гүрний үед холбогдох олон тооны маш чухал хэрэглэгдэхүүнийг авран хамгаалж, цуглуулаад байна.
Тухайлбал, алтан нар, сарны дүрс, мөнгөн сарны дүрс, бурханы дүрстэй нимгэн алтан эдлэл, алтан ээмэгнүүд, бүсний алтан чимэглэл, дотроо торгонд баринтаглаж боосон эд зүйл агуулсан ширэн хавтага, алтан утастай, хас, луу болон домгийн амьтдын дүрс хээтэй олон төрлийн торгон дээл хувцасны хэсгүүд, ширэн гутлын хэсгүүд, нум, сумны зэв, саадаг, хоромсого, шаазан болон шавар ваарнууд, ясан сойз, адуу малын тоног хэрэгсэл гэх мэт хэдэн зуун олдворууд байгаа юм байна.