Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хянадаг харуулуудын 09.00 цагийн мэдээг хүргэж байна.
Урин дулаан болсноос хойш Улаанбаатар хотын агаарын бохирдол өвлийн утаа, бохирдол ихтэй үеийнхээс даруй 4 дахин багассан. Өвлийн өтгөн утаа хавар цагт тоосжилтоор солигдон, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсээр байна. Баянхошуу орчимд РМ 2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцор 295-ыг зааж байгаа нь хамгийн бохирдол ихтэй байна.
Харин Нисэх, МҮОНРТ-ийн орчим, Толгойт орчим агаарын бохирдол 143-191 буюу улбар шар өнгө бага бохирдолтой гэсэн хэмжүүр юм.
Баруун 4 зам, Бөхийн өргөө, Амгалан, Мишээл экспо, Нэгдүгээр хороолол орчимд агаар бохирдолгүй байна.
Эх сурвалж: agaar.mn