Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудыг түүвэрлэн хүргэж байна.
1814 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 25. АНХНЫ УУРЫН ЗҮТГҮҮРИЙГ БҮТЭЭВ
“Төмөр замын эцэг” гэгддэг Жорж Стефенсон нас барахаасаа хэдхэн жилийн өмнө 1814 оны энэ өдөр “Блачер” гэх анхны уурын хөдөлгүүрт зүтгүүрийг бүтээсэн байна. Түүний галт тэрэг 8 вагоны тусламжтайгаар 30 тонн хүртэлх ачааг ачиж чадахаар байжээ. Түүнээс өмнө 1803 онд Роберт Тревитик уурын хөдөлгүүр бүтээж байсан ч амжилт олоогүй юм.
1920 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 25. РОЗАЛИНД ФРАНКЛИН МЭНДЭЛЖЭЭ
Британийн химич, молекулын биологич Розалинд Франклин 1920 оны энэ өдөр Лондон хотод мэндэлжээ. Тэрээр Лондон хот дахь “Эзэн хааны коллеж”-эд байхдаа ДНХ-ын “B” бүтцийн зургийг дарж ДНХ-ын талаарх анхны бодит ойлголтыг бий болгосон байна. Энэ нь 1962 онд Нобелийн шагнал хүртсэн Жеймс Уотсон, Фрэнсис Крик, Морис Вилкин нарт ДНХ-ын моделийг бүтээхэд тусалсан юм.
1954 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 25. УОЛТЕР ПЭЙТОН МЭНДЭЛЖЭЭ
Америк хөлбөмбөгчин Уолтер Пэйтон 1954 оны энэ өдөр АНУ-ын Миссисипи мужийн Колумб хотод мэндэлжээ. NFL-ийн түүхэн дэх хамгийн гайхалтай гүйгчдийн нэг тэрээр “Чикаго Бирс” багт 13 улирлыг өнгөрүүлсэн байна. “Амттан” хэмээх хочтой Пэйтон 1977 оны NFL-ийн оны шилдэг тамирчин болж "бүх одод"-ын тоглолтод багтаж байв.
Эх сурвалж: onthisday.com