ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тамгаа гардлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилсон.
Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар томилогдсонд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, ажлын амжилт хүсээд, шинэ даргад тамгыг нь гардуулан өглөө. Ерөнхий сайд шинээр томилогдсон сайд нартаа баяр хүргэж, ажлын амжилт хүссэн байна.
Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсон Ё.Баатарбилэг, Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон Б.Энх-Амгалан нартай уулзжээ.