“Game of thrones” цувралын наймдугаар бүлгийн дөрөвдүгээр ангид “Starbucks”-ын кофены цаасан аяга дэлгэцээр гарсанд HBO суваг тайлбар өгчээ.
“Кино зурагт латте гарсан нь алдаа байлаа. Уг нь Дейенерис ургамлын цай захиалсан юм” хэмээн тус телевизийнхэн хошигносон байна.
Луугийн эх Дейенерис Таргариен Винтерфеллд үхэгсдийн армийг ялсны дараах найрын ширээн дээр киноны цаг үетэй авцалдахгүй дүр зураг гарч ирсэн нь нийгмийн сүлжээний нэг сэдэв болоод байв.
Анхааралтай үзэгчид киноны алдааг олж харснаар олон нийтийн сүлжээнд хүмүүс төрөл бүрээр хошигнох болжээ.
"Твиттер"-ийн хэрэглэгчид Дейенерис Винтерфелл дэх тулаанд маш их ядарснаас Starbucks руу ганц аяга латте авахаар явсан байна хэмээн хошигножээ. Мөн "Дейенерисийн бүтэн нэр кофены аяганд багтаагүй байх" гэсэн ч сэтгэгдэл байв.
Мөн "Starbucks"-аас зарим үзэгчдийн сэтгэгдэлд "Үнэнийг хэлэхэд Дейенерис Таргариен луугийн ундаа /"Starbucks"-ын зарим орны салбарт Dragon Drink хэмээх хүйтэн ундаа худалдаалдаг байна/ захиалаагүйд бид үнэхээр гайхсан" хэмээн хариу барьжээ.
Гүйцэтгэх продюсер Берни Колфилд WNYC радиод өгсөн ярилцлагынхаа үеэр "Вестерос "Starbucks"-ын кофетой болсон анхны газар боллоо" хэмээн хошигносон ч ийм алдаа гаргасандаа уучлалт гуйж, өөрөө ч аягыг хараад цочирдсон тухайгаа хэлсэн байна.
Колфилд киноны тайз засалчид 1000 хувь сайн ажилладаг учраас “Game of thrones”-т ийм алдаа гарах нь маш ховор үзэгдэл хэмээжээ. "Хэрвээ киноны энэ алдааг хамгийн муу зүйл гэж үзэж байгаа бол кино бүхэлдээ маш сайн болжээ" хэмээн Берни Колфилд хэлсэн байна.
Нийгмийн сүлжээний зарим хэрэглэгчид энэ киног хийхэд хоёр жил зарцуулсан хэрнээ ийм тэнэг алдаа гаргах нь байж боломгүй зүйл хэмээсэн ч ихэнх үзэгч тийм ч таагүй хандаагүй байна.
Эх сурвалж: BBC