Индонез улсын одоогийн төрийн тэргүүн Жоко Видодо тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, улиран сонгогдлоо. Тэрээр сонгогчдоос 55.5 хувийн дэмжлэгийг авсан бол түүний өрсөлдөгч Прабово Субианто 44.5 хувийн санал авсан байна.
32,000 орчим аюулгүй байдлын албан хаагчдыг нийслэл хот Жакартад тараан байрлуулжээ. Сөрөг хүчнээс нэр дэвшигч Прабово Субианто сонгуулийн үр дүнд луйвар орсон хэмээн үзэж, бие даасан шалгалт явуулахыг шаардаж байна. Харин ажиглагчдын үзэж буйгаар сонгууль шударга, чөлөөтэй явагдсан аж.
Хүн амын тоогоороо дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг Индонез улсад санал өгөх эрхтэй 192 сая иргэн байдаг. Үүнээс 80 гаруй хувь нь дөрөвдүгээр сарын 17-ны өдөр болсон ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгчээ.
Өдгөө 57 настай Жоко 2012 онд Жакарта хотын засаг дарга болж, олон улсын тавцанд танигдсан билээ. Түүний бүрэн эрхийн хугацаанд Индонезийн эдийн засаг тасралтгүй өссөн. Жоко дахин таван жил ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх болсон нь хөрөнгө оруулагчдын хувьд таатай мэдээ болж байгаа аж.
Эх сурвалж: BBC