Хувьцааны зах зээлд өнгөрсөн баасан гарагт ажиглагдсан өөдрөг дохиог одоо мартах хэрэгтэй. Амралтын өдрүүдэд нөхцөл байдал дахин өөрчлөгдөж, арилжаачид аюулгүй хөрөнгө хайж эхэллээ. Трампын заналхийлсэн твиттерүүд болон Хятадын хариу сүрдүүлгээс үзэхэд Цагаан ордон хэлэлцээг үр бүтээлтэй хэмээн тодорхойлж, хөрөнгө оруулагчдад эерэг хүлээлт үүссэн нөхцөл байдал салхинд хийслээ. Даваа гарагийн валютын арилжааг харвал харьцангуй аюул багатай японы иенийн эрэлт нэмэгдэж, Хятадын юань болон Австрали, Шинэ Зеландын долларууд сулрах хандлага гарчээ.
Үүний зэрэгцээ Ази, Номхон далайн хувьцаа болон бонд хэлбэлзэж эхэлсэн байна. SPI хөрөнгийн менежментийн фирмийн захирал Стефен Иннес “Долоо хоног дөнгөж эхлэнгүүт бид хөөрлөөс уналт руу шилжлээ. Гэвч зах зээлийг ажиглахад эдийн засаг дорхноо уначихна гэсэн үг бус худалдааны үйл явцад эерэг өөрлөлт авчрах тохиролцоонд хүрч чадах эсэх асуудал яригдаж байна” хэмээн тайлбарлав.
Худалдааны сөргөлдөөн хурцадсаны өртөг зах зээлд туссан буюу цаашид хэрхэн илрэх асуудал дэлхийн хөрөнгө оруулагчдын хувьд оньсого болж, шийдэхийг оролдож байна. Уг асуултын хариулт сүүлийн зөрчил худалдааны тохиролцоог түр гэтгэнэ, урт хугацаанд маргалдаж эцэстээ тохиролцоно эсвэл бүрэн хэмжээний худалдааны дайн дэгдэнэ гэсэн гурван өрнөлөөс хамаарах болно. Одоогийн байдлаар хоёр тал наад зах нь хэсэг хугацаанд тэмцэлдэнэ гэж арилжаачид таамаглаж байна.
Даваа гарагт Хятадын Коммунист намын People’s Daily сонинд гарсан өгүүлэлд АНУ тарифыг нэмсэн учир хэлэлцээний ухралтыг бүрэн хариуцах ёстой хэмээн бичжээ.
Трампын эдийн засгийн зөвлөх Ларри Кудлоу Fox News-д өгсөн ярилцлагадаа АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нарыг хэлэлцээг үргэлжлүүлэхээр Бээжинд урьсан хэмээн мэдээлсэн нь байдлыг бага зэрэг намжаав. Тэрбээр АНУ Хятадтай хэлэлцээ хийж байгаа болохоос худалдааны дайны байдалд ороогүй гэжээ. Гэвч Трампын хурц твиттерүүдийн улмаас Бээжин хариу арга хэмжээ авахаа зарласан. Даваа гарагт Хятадын Коммунист намын People’s Daily сонинд гарсан өгүүлэлд АНУ тарифыг нэмсэн учир хэлэлцээний ухралтыг бүрэн хариуцах ёстой хэмээн бичжээ.
Bank of Americaн эдийн засагч Этан Харрис “Худалдааны зөрчил зах зээлд үнийн хэлбэлзлээр илэрч байгаа ч дайн болчихоогүй байна. Гол нь харилцан тулгалтыг зах зээл богино дайн мэтээр хүлээн авдаг” хэмээн тайлбарлав. АНУ, Хятад хоёр тохиролцоонд хүрвэл арилжаачид хуучин тоглолтоо сэргээх боломжтой. Гэхдээ зөрчил урт хугацаанд үргэлжилбэл хөрөнгө оруулалтын стратегичид өөр зүйлийг бодож олохоор эрэл хайгуул хийнэ.
Тухайлбал UBS банкны дэлхийн хөрөнгийн менежментийн хэлтэс шинэ тутам зах зээлийн бондуудыг худалдан авах зөвлөмжөө зогсоосон байна. Шинжээчид зөрчил удаашрах буюу хурцдах хандлага үргэлжилнэ гэдэг дээр санал нэгдэж байгаа бололтой. Ийм нөхцөлд шинэ зах зээлүүдийн мөнгөн тэмдэгт болон дэлхийн бонд суларч, японы иен, АНУ-ын бонд чангарах төлөв ажиглагдав. Худалдааны дайн эхэлбэл Хятадын юань, Тайландын бат, Филиппиний песо хамгийн эрсдэлтэй валют болно гэж Bloomberg дүгнэжээ.
Хэдийгээр АНУ, Хятадын хэлэлцээ шинжээчдийн гол сэдэв болж байгаа боловч анхаарал өөр зүгт хандаж болзошгүй. BMО фирмийн дэлхийн хөрөнгийн менежментийн тэргүүн Жанелл Вудвард тариф өсгөх дараагийн боломжит байг Европын авто үйлдвэрлэл хэмээн онцлов. Трампын засаг захиргаа энэ сарын 18-н гэхэд Европоос импортолдог авто машин үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлдөг талаар судалгааны дүгнэлтээ зарлах ёстой. Хатагтай Вудвард цааш нь хэлэхдээ “Судалгааг сунгах, шинэ мөрдөн байцаалт хийх гэх мэт олон хувилбар байгаа. Гэхдээ хэвлэлүүд Хятадад анхаараад энэ асуудлыг орхигдуулсан” хэмээн өгүүллээ.
Майкл Реган