gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.08
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дөрвөн жолооч нь драйгер үлээх чадваргүй байсан

Нийгэм
2008-04-14
0
Twitter logo

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Ц.Сономцэрэн гэгч этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хоёр хүний амь насыг хөнөөж хэд хэдэн хүнийг эрүүл мэндээр нь хохироосон хэрэг гарсан. Хэдийгээр энэ хэрэг олон нийтийг цочирдуулсан ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал буурахгүй байгаа аж. Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасгийн Олон нийттэй харилцах албаны байцаагч, ахлах дэслэгч Ц.Батсайхантай уулзаж ярилцлаа. 

-Танай дүүрэгт замын хөдөлгөөний ноцтой хэрэг гарсан. Жолооч нар энэ хэргээс сургамж  авсан байна уу?
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явж,  зам тээврийн ноцтой осол гаргасан хэргүүд гарч нийгмийг цочирдуулсан. Энэ нь ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байна. ЗЦГ-ынхан бүрэн бүрэл­дэхүүнээр ажиллаж, зөрчлийг илрүүлж, таслан зогсоож байгаа боловч ийм төрлийн зөрчил давтагдсаар байна.

Өнгөрсөн баасан га­ригаас бямбад шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэ­сэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүрт­гэгдсэн. Тэдний согтолтын хувь, хэмжээг драйгер ба­гажаар үлээлгэж, шалгахад талаас илүү хувь нь хоёр бүхэл хувьтай. Энэ нь ухаан балартсан буюу гүн сог­толттой байсан гэсэн үг. Хэдийгээр энэ өдөр баяр ёслол, тэмдэглэлт өдөр биш байсан ч ганцхан шөнийн дотор ийм олон тохиолдол бүртгэдсэнээс харахад дээрх ослоос жолооч нар төдий­лөн сургамж аваагүй байна.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол олон гарчээ. Тэр шөнө ноцтой осол аваар гарсан уу?
- Хаа очиж ноцтой осол, хэрэг гараагүй. Энэ хүмүү­сийг Замын цагдаагийн албан хаагчид илрүүлж,  журамлаа­гүй бол хэний ч,  хэдэн ч хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хо­хирол учруулах байсныг хэлж мэдэхгүй бай­на. Тэд­ний дунд согтуугаар тээв­рийн хэрэгсэл жолоодож байгаад эрхээ хасуулсан, тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүй этгээд 22  бай­сан. Мөн дөрвөн жолооч дрейгер багаж үлээх чад­варгүй болтлоо согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.

-Эдгээр хүмүүс ямар нэг хариуцлага хүлээх үү?
-Тээврийн хэрэгсэл жо­лоодох эрхийн үнэмлэхтэй 49 жолоочийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.1 заасны дагуу зургаан сараас хоёр жил хүртэл хугацаатайгаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасна. Дээрх 22 этгээдийн хэргийг шүүхээр шийдүүлнэ. Хуулийн 25.6 заасны дагуу 7-30 хоног баривчлана гэж заасан байдаг.

-Зам тээврийн осол гарахад өөр ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ?
-Явган зорчигчид явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэлтэй хэсгээр зам хөндлөн гарч дадах хэрэгтэй.  Ойр хавьд явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээ байхгүй бол ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлийг урьдчилан өнгөрүүлэн гарсны дараа зам хөндлөн гарна уу.  Манайхан энэ заалтыг биелүүлж хөдөлгөөнд оролцдоггүйгээс  явган зорчигчид эрүүл мэнд, амь насаараа хохирсон тохиолдол хэд хэдэн удаа гарсан.

С.Ганболд 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан