Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Ц.Сономцэрэн гэгч этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хоёр хүний амь насыг хөнөөж хэд хэдэн хүнийг эрүүл мэндээр нь хохироосон хэрэг гарсан. Хэдийгээр энэ хэрэг олон нийтийг цочирдуулсан ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал буурахгүй байгаа аж. Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасгийн Олон нийттэй харилцах албаны байцаагч, ахлах дэслэгч Ц.Батсайхантай уулзаж ярилцлаа.
-Танай дүүрэгт замын хөдөлгөөний ноцтой
хэрэг гарсан. Жолооч нар энэ хэргээс сургамж авсан байна уу?
-Согтуугаар тээврийн хэрэгсэл
жолоодон явж, зам тээврийн ноцтой осол гаргасан хэргүүд гарч нийгмийг
цочирдуулсан. Энэ нь ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байна.
ЗЦГ-ынхан бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, зөрчлийг илрүүлж, таслан зогсоож
байгаа боловч ийм төрлийн зөрчил давтагдсаар байна.
Өнгөрсөн баасан гаригаас бямбад шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдсэн. Тэдний согтолтын хувь, хэмжээг драйгер багажаар үлээлгэж, шалгахад талаас илүү хувь нь хоёр бүхэл хувьтай. Энэ нь ухаан балартсан буюу гүн согтолттой байсан гэсэн үг. Хэдийгээр энэ өдөр баяр ёслол, тэмдэглэлт өдөр биш байсан ч ганцхан шөнийн дотор ийм олон тохиолдол бүртгэдсэнээс харахад дээрх ослоос жолооч нар төдийлөн сургамж аваагүй байна.
-Согтуугаар тээврийн хэрэгсэл
жолоодсон тохиолдол олон гарчээ. Тэр шөнө ноцтой осол аваар гарсан уу?
- Хаа очиж ноцтой осол, хэрэг
гараагүй. Энэ хүмүүсийг Замын цагдаагийн албан хаагчид илрүүлж, журамлаагүй
бол хэний ч, хэдэн ч хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах
байсныг хэлж мэдэхгүй байна. Тэдний дунд согтуугаар тээврийн хэрэгсэл
жолоодож байгаад эрхээ хасуулсан, тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүй этгээд
22 байсан. Мөн дөрвөн жолооч дрейгер багаж үлээх чадваргүй болтлоо
согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.
-Эдгээр хүмүүс ямар нэг хариуцлага
хүлээх үү?
-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн
үнэмлэхтэй 49 жолоочийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.1 заасны дагуу
зургаан сараас хоёр жил хүртэл хугацаатайгаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг
нь хасна. Дээрх 22 этгээдийн хэргийг шүүхээр шийдүүлнэ. Хуулийн 25.6 заасны
дагуу 7-30 хоног баривчлана гэж заасан байдаг.
-Зам тээврийн осол гарахад өөр ямар
хүчин зүйлс нөлөөлдөг вэ?
-Явган зорчигчид явган хүний гарцын
тэмдэг, тэмдэглэлтэй хэсгээр зам хөндлөн гарч дадах хэрэгтэй. Ойр хавьд
явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээ байхгүй бол ойртон ирж яваа тээврийн
хэрэгсэлийг урьдчилан өнгөрүүлэн гарсны дараа зам хөндлөн гарна уу.
Манайхан энэ заалтыг биелүүлж хөдөлгөөнд оролцдоггүйгээс явган зорчигчид
эрүүл мэнд, амь насаараа хохирсон тохиолдол хэд хэдэн удаа гарсан.
С.Ганболд