gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Эзэн хаан Акихито 31 жил суусан сэнтийгээсээ өнөөдөр бууна

Б.Сондор
Дэлхийд
2019-04-30
0
Twitter logo

Япон улсын Эзэн хаан, эдүгээ 85 настай Акихито 31 жилийн турш заларсан хаан ширээнээсээ өнөөдөр албан ёсоор буух гэж байна. 

Акихито эрүүл мэндийн хувьд эзэн хааны үүргээ гүйцэтгэж дийлэхгүй бололтой хэмээн 2016 онд мэдэгдсэн юм. Тиймээс Японы парламент хаан ширээнээс буухыг зөвшөөрсөн нэг удаа үйлчлэх хууль баталжээ. Энэ нь тус улсын хувьд сүүлийн 200 жилд эзэн хаан анх удаа сэнтийгээсээ буух гэж байгаа нь бараг 3000 жил үргэлжилж буй угсаа залгамжилсан хаант улсын хувьд ховор үзэгдэл юм.

Эзэн хаан Акихитогийн талаарх түүхийн зарим үйл явдлыг гэрэл зургийн хамт хүргэе. 

Хатан хаан Нагако ууган ханхүү Акихитогийн хамт, 1934 он

Эзэн хаан Акихито нь дэлхийн хамгийн урт удаан түүхтэй өв залгамжлалын хаант улс, тэр дундаа хааны удмын гэр бүлийг дэлхийд таниулж, илүү орчин үеийн хэв маягтай болгоход үүрэг гүйцэтгэсэн нэгэн гэж хэлж болно. Тэрээр эхнэр Мичикогийн хамтаар байгалийн гамшигт өртсөн улс үндэстнүүдэд туслах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тэр дундаа гамшгаас амьд үлдсэн ард иргэдтэйгээ уулзан итгэл найдвар, урам зориг өгдөг байв.

Мөн эзэн хаан Акихито Хятад болон Өмнөд Солонгосын дайны цагт Японы цэргийн хүчний түрэмгийлсэн цохилт өгсөн өөрийн аав Хирохитогийн өмнөөс уучлалт гуйж байсан түүхтэй. Эзэн хаан  Акихитогийн ярианы хэв маяг нь ч албаны ёсорхуу үгс ашигладаг аавыгаа бодоход энгийн даруу бөгөөд энэ нь ард иргэдийнх нь хүндлэлийг хүлээдэг байна. 

Эзэн хаан Хирохито гэр бүлийн хамт. Зүүн гар талаас гурав дахь нь өнөөгийн эзэн хаан Акихито

Түүний аав, эзэн хаан Хирохито 1945 онд дайны үед морьт сүрэг, байлдагчдын цуваагаараа чухал оролцоотой нэгэн байв. Дайнд идэвхтэй оролцсон болоод ч тэрүү түүнийг их хатуу ширүүн эзэн хаан байсан хэмээн олон түмэн ярьцгаадаг. Харин түүний хүү, дараагийн эзэн хаан Акихито ааваасаа тэс өөр нэгэн аж.

21 настай Акихито аавтайгаа хамт Японы уламжлалт шатар болох шогиг тоглож буй нь.

Түүнийг 19 настай байхад эзэн хааны сэнтийн залгамжлагчаар 1952 оны арваннэгдүгээр сард албан ёсоор тунхагласан юм.

Ханхүү Акихито Япон улсын шинэ дүр төрхийг илтгэхээр олон улсын айлчлалд идэвхтэй оролцох болов. 

1953 оны тавдугаар сард Лондон хотноо Хатан хаан Элизабетагийн хүлээн авалтын үеэр зочидтой мэндчилж буй нь.

Ханхүү Акихито, гүнж Мичико нар Токиогийн Газрын Теннис клубт чөлөөт цагаа хамтдаа өнгөрөөдөг байсан нь сонирхогчдын дунд теннисний спорт хөгжих  тэсрэлтийг авчирсан гэж хэлж болохоор байв. 

1959 онд ханхүү Акихито, гүнж Мичико нар гэрлэжээ. Энэ үеэр баяр хүргэхээр Эзэн хааны ордны гадаа ард иргэдийн цуваа тасралтгүй үргэлжилж байсан гэлцдэг.

1965 оны есдүгээр сар, тэд хүү Нарухитодоо дугуй хэрхэн унахыг зааж өгч буй нь.

1982 онд, Токио хотноо ханхүү Акихито өөрийн хүү Нарухитогийн хамтаар Бразилийн гар урлалыг сонирхон хийж байгаа нь.

1990 онд, Эзэн хааны ордон. Шинэ эзэн хаан Акихито өөрийн эцэг, эзэн хаан Хирошитогийн нас барснаас хойш нэг жилийн дараа хаан ширээнд албан ёсоор өргөмжлөгджээ

Тэрээр хүүгээ бага ахуй цагаас нь төрийн айчлалд оролцуулж, олон улсад таниулахыг эрмэлздэг байжээ. Тиймдээ ч 1986 онд Их Британийн ханхүү Чарльз болон гүнж Диана нарын Японд хийсэн айлчлалын үеэр ханхүү Нарухито тэдэнд улсынхаа талаар танилцуулж байжээ.  

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ро Тэ-Ву 1990 оны тавдугаар сард тус улсад айлчилжээ. Энэ үеэр Эзэн хаан Акихито Дэлийн II дайны үед хүчтэй цохилт өгсөн аавынхаа өмнөөс Өмнөд Солонгосын ард түмнээс албан ёсоор уучлалт гуйсан юм. 

1992 оны аравдугаар сард Акихито БНХАУ-д айлчилсан хамгийн анхны эзэн хаан болжээ. Тэрээр Бээжин хотноо Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Жиан Зэминтэй уулзахдаа өнгөрсөн хугацаанд туулсан хоёр улсын хүнд хэцүү үеийн талаар уй гашуутай явдгаа илэрхийлжээ.  

Түүний хаан ширээнээсээ буух ёслол өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд 17:00 цагт Эзэн хааны ордонд болох бөгөөд уг ёслолд Шинзо Абэ тэргүүтэй Засгийн газрын кабинет, ихэс дээдсээс бүрдсэн 300 зочин оролцоно.

Токио дахь Эзэн хааны ордонд болох ёслолын үеэр Акихито Эзэн хаан өвөг дээдсийнхөө өмнө сэнтийгээсээ бууж буйгаа мэдэгдэх зан үйл хийх юм. Харин маргааш  буюу тавдугаар сарын 1-нд түүний гурван хүүхдийн ууган нь буюу угсаа залгамжлах хунтайж нь Нарухито эзэн хаан болох юм. 

Эзэн хаан Акихито болон түүний хаан ширээг залгамжлах хүү Нарухито нар

Эх сурвалж: www.bloomberg.com

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан