gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.02
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АНУ Ираны эсрэг хоригоо чангатгана гэж мэдэгдсэний дараа газрын тосны ханш өсөв

2019-04-23
0
Twitter logo
0
Twitter logo
2019-04-23

Дональд Трампын засаг захиргаа Ираны эсрэг хоригоо чангатгаж байгаатай зэрэгцээд газрын тосны ханш сүүлийн зургаан сарын дээд түвшинд хүрч өслөө.

Мягмар гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео "Иранаас үргэлжлүүлэн газрын тос худалдаж авч байгаа ямар ч улс АНУ-ын хоригтой нүүр тулна" гэж мэдэгдсэн байна. Ираны эсрэг тавьсан АНУ-ын хоригоос БНХАУ, Грек, Энэтхэг, Итали, Япон, БНСУ, Тайвань, Турк чөлөөлөгдөөд байв. Эдгээр улсын хувьд тавдугаар сарын хоёрноос эхлэн Иранаас газрын тос экспортлох боломжгүй болж байгаа гэсэн үг юм.   

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео “Бидний зорилго бол улс орнууд Иранаас газрын тос импортлохыг бүхэлд нь зогсоох. Үүнд бэлтгэл болгох зорилгоор, мөн газрын тосны зах зээл дээр нийлүүлэлтийг таслахгүйн тулд бид долоон улс болон Тайванийг хоригийн гадна үлдээж байсан. Тэгвэл энэ удаагийн шийдвэрээр тэдгээр улсуудыг чөлөөлөхөө зогсоож, Иранаас газрын тос импортлох боломжтой улсын тоог 0 болголоо. Бид Ираны эсрэг тавьсан хоригоо үргэлжлүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавих болно. Иранаас хийж байсан нийлүүлэлтийг орлож улс орнуудад хангалттай хэмжээний газрын тос экспортолно гэдгээ Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират улс баталгаажуулаад байна” гэж мэдэгдлээ. 

Үүний зэрэгцээ Саудын Араб бусад газрын тос олборлогч орнуудтай зөвлөлдөж, газрын тосны зах зээлийн тэнцвэрийг хадгалахаар ажиллана гэсэн байна. Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улс нийлээд нэг өдрийн гарцаа 1.5 сая баррелиар нэмэгдүүлэх боломжтой гэж ойрын эх сурвалж мөн мэдээлжээ. Хэдий тийм боловч АНУ-ын мэдэгдлийн хариуд Ираны тал Оман болон Персийн булангийн хооронд байрладаг Ормузын хоолойг хаана гэж сүрдүүлсэн байна. Ингэснээр Персийн булангийн газрын тос олборлогчдын далайн тээврийг тасалдуулна гэсэн үг юм.

Эдгээр үйл явдалтай зэрэгцээд вест техас болон брэнт төрлийн газрын тосны ханш 2.5 орчим хувиар өсжээ. Венесуэл, Нигер, Ливийн нийлүүлэлт саатсан зэргээс хамаарч энэ он гарснаас хойш түүхий газрын тосны ханш 40 шахам хувиар өсөөд байна. Ираны тухайд дөрөвдүгээр сарын эхний хоёр долоо хоногт өдөрт 1.1 сая баррель газрын тос зах зээлд нийлүүлжээ. Одоогийн энэ нөхцөл байдал үргэлжилбэл брэнт төрлийн газрын тосны ханш 80 ам.долларт хүрэх боломжтой гэж “SPI Asset Management” таамаглажээ.

Дональд Трампын хувьд Ирантай 2015 онд байгуулсан цөмийн хэлэлцээрээс гарч байгаагаа өнгөрсөн онд зарласан юм. Ингэснээр тус улсын эсрэг эдийн засгийн хоригоо сэргээж, газрын тосны экспортод тодорхой хэмжээнд хориг тавиад байв.

М.Золбоо| Manlaizolboo

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан