Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Монгол Бөхийн Өргөөг тойрсон маргаан 2018 оны дөрөвдүгээр сараас хойш үргэлжилж, МБӨ удаа дараа хаагдаж, цагдаагийн хамгаалалтад байсан юм. Харин саяхан маргалдагч талууд эвлэлдэн нэгдэж, “Ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зуран, хоёр талаас дахин ямар нэгэн үймээн, самуун гаргахгүй, МБӨ рүү дайрахгүй гэсэн утга бүхий албан хүсэлтийг Цагдаагийн байгууллагад гаргаснаар МБӨ-г нээж, үйл ажиллагаа нь хэвийн горимдоо орсон юм.
Уг “Ойлголцлын санамж бичиг”-т талуудыг төлөөлөн дархан аварга Х. Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, “Гацуурт” ХХК-ны захирал Л. Чинбат нар гарын үсэг зурж, улмаар хоёр тал нэгдэн МҮБХ-ны ээлжит тавдугаар “Их Эе”-ийг зохион байгуулах ажлыг хэсгийг байгуулжээ. Тус ажлын хэсэг нь хоёр талаас тэгш тооны төлөөлөл орсон 12 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар ахалж, дотроо "Их эед төлөөлөгч сонгох журам боловсруулах, МҮБХ-ны дүрмийн төсөл, тайлан бэлдэх" гэсэн 3 дэд хэсэг байгуулан идэвхтэй ажиллаж байна.
Энэхүү ажлын хэсгээс Ээлжит тавдугаар “Их Эе”-ийг 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар товлосон байсан боловч ажлын хэсгийн ахлагч, дархан аварга Х.Баянмөнх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас (гадаад улс руу сувилалд явсан) эзгүй байгаа тул ээлжит “Их Эе”-ийг хэсэг хугацаанд хойшлуулж байгаа тухай дархан аварга Б.Бат-Эрдэнэ, “Гацуурт” ХХК-ны захирал Л.Чинбат нар мэдээллээ.
Хэдийгээр их эеийн тов хойшилсон ч хоёр тал харилцан зөвшилцсөний үндсэн дээр МБӨ-ний үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, МҮБХ-ны хуучин ажлын алба “Их Эе” хуралдтал өдөр тутмын үүрэгт ажлууд болон бөхийн барилдаан, урлагийн тоглолт, бусад үйл ажиллагаагаа хуваарийн дагуу зохион байгуулан ажиллахаар болжээ. Үүний дагуу ойрын өдрүүдэд МБӨ-нд аймгуудын золголт, шашин номын хурал, тоглолтууд хуваарийн дагуу зохиогдож байгаа юм.