НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлажээ.
Манай улс ч үүнд нэгдэж жил бүр төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхтэй тэмдэглэдэг уламжлал тогтжээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан энэ сарын 22-25-нд Дэлхийн номын өдрийг улс даяар тэмдэглэхээр болжээ. Эдгээр өдрүүдэд Монголын үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын зохиолчдын эвлэл, бүх аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрынхан үүнд оролцож, олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ жил “Дэлхийн номын өдөр”-ийг 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс 25-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэхээр болсон бөгөөд дараах байгууллага хүмүүс хамтран зохион байгуулж байна.
Номын баярт зориулсан үзэсгэлэн, уралдаанууд аймагт бүрт болох бол Улаанбаатарт хотын нийтийн төв номын санд яруу найргийн уншлага болох юм байна. Мөн Үндэсний номын сан болон Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн гадна талбайд ирэх Мягмар гаригт хэвлэлийн газрууд, зохиолч, хэвлэн нийтлэгчид ном бүтээлээ олон нийтэд сурталчлах, худалдах өдөрлөг болно. Тодруулбал,
- Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн гадна талбайд өнөөдөр хэвлэлийн газрууд, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг ном бүтээлээ олон нийтэд сурталчилж борлуулна
- “Монголын хүүхдийн уран бүтээлчдийн өдөрлөг”, Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлчдэд зориулсан сургалт зохион байгуулна.
- Улаанбаатар хотын нийтийн төв номын санд 100 гаруй яруу найрагчдыг оролцуулсан яруу найргийн уншлага зохион байгуулахын зэрэгцээ нэгдсэн төлөвлөгөөний дагуу ном хэвлэлийг сурталчилсан төрөлжсөн уралдаан, зохиолч-уншигчдын уулзалт, шинэ номын нээлт, ном унших аян, танин мэдэхүйн тэмцээн, үзэсгэлэн, ном солилцоо, зорилтот бүлгүүдэд зориулсан уралдаан, уншлага, дүрийн тоглолт, уран зохиолын үдэшлэг зэрэг олон талт арга хэмжээг нэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.