gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     7.03
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 20
Зурхай
 7.03
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 7.03
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

2019.04.22 Өнөөдөр болсон онцлох ТАВАН ҮЙЛ ЯВДАЛ

Б.Сондор
Нийгэм
2019-04-22
0
Twitter logo
Б.Сондор
0
Twitter logo
Нийгэм
2019-04-22

Өнөөдөр болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна

Сургуулийн өргөтгөлийг барихын тулд хөлбөмбөгийн талбайг сүйтгэжээ

Баянгол дүүргийн 56-р сургуулийн гаднах хөлбөмбөгийн талбайг хэсэгчлэн сургуулийн өргөтгөл барих гэж байгаа асуудал олны анхаарлыг татаад байгаа билээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн сард хийсэн захирагчийн албаны хурлын үеэр бүх дүүрэгт стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай байгуулах үүргийг холбогдох албаныханд өгөөд байсан билээ. Тэрээр өнөөдөр хйисэн мэдээлэлдээ “Тэр хоёр сургуулийг хамарсан өргөтгөлийн ажил байсан. Нэг ажлыг хийнэ гээд нөгөөг нь сүйтгэж байгаад би хувьдаа мөн харамсаж байна. Өөр газар сургуулиа өргөтгөх байсан боловч тэнд нь Баянгол дүүргийн Ардчилсан намын үүрийн шинэ байрыг бариад арга буюу хөлбөмбөгийн талбайгаа таллаж сургуулиа өргөтгөж байгаа гэсэн албан бус мэдээлэл надад бий” гэсэн юм.

Харин Нийслэлийн захирагчийн алба, Хөрөнгө оруулалтын газар, Хот төлөвлөлтийн газраас холбогдох албаны хүмүүс ирж орчинтой танилцаж өргөтгөл барих хамгийн боломжит хувилбарыг сургуулийн хөлбөмбөгийн гуравны нэг талбай хэмээн шийдвэрлэсэн гэж тус сургуулийн захирал З.Байгалмаа хэлсэн юм. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу. 

Азийн шилдэг 30 залуугийн нэгээр 2019 онд шалгарсан Э.Орчлонг “GoGo Cafe”-д урилаа

“Клийн энержи Ази” компанийн гүйцэтгэх захирал, “Forbes” сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг 30 хүртэлх насны Азийн шилдэг 30 залуугийн нэгээр 2019 онд шалгарсан Э.Орчлонг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. Арав хүрээгүй насандаа ээжийгээ даган гадаадад амьдрах болсон хүү Нью-Йоркийн их сургуулийг эдийн засагт мэргэжлээр төгсөөд Монголдоо ирж дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд ажиллах санал авч, амжилттай ажиллажээ.

Монгол орноо эрчим хүчний эх үүсвэрээр найдвартай хангах, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй, хээрийн салхи, нарны элчийг эрчим хүч болгон “хувиргаж”, гадаад руу экспортлох хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж, түүнийгээ бодит болгохын төлөө зогсолтгүй ажиллаж байгаа шинэ цагийн оюунлаг Монгол залуу. Түүний хүүхэд насны амьдрал ч сорилт сургамжаар дүүрэн өнгөрчээ. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө бэрхшээлийг даван өнөөдрийг бүтээх шат гишгүүр болсон бага насных нь дурсамж ч сонирхол татаж байв. Түүний ярилцлагыг ЭНД дарж хүлээн авна уу. 

"Ямар ч газар олгоогүй, харин тариаланчдад хэрхэн хүлэмж байгуулах талаар судалгааг хийх талаар байсан"

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татаж байгаа асуудал нь БНХАУ-ын иргэдэд 50 га газар олгосон бөгөөд үүнийг гүтгэлэг гэдгийг тэрбээр онцоллоо. 

Тэрбээр "Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдын захирамжаар судалгаа хийх ажлын хэсгийг 2018 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр байгуулж, үүний дараа ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Тианжин хотын захиргаатай хүнсний ногоо тариалах, хүлэмж байгуулах судалгаа, тооцоо хийх шаардлагатай байгаа албан бичгийг 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн.

Нийслэлийн Засаг дарга миний бие ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд судалгааны талаар албан бичиг илгээсэн. Энд ямар нэг газар олгоогүй, харин тариаланчдад хэрхэн хүлэмж байгуулах талаар судалгааг хийх талаар байсан. Гэвч үүнийг зориудаар гуйвуулж байна. Ийм мэдээлэл гарах болсон нь С.Мөнхчулууны ашиг сонирхолтой холбоотой. Түүний хувьд төрийн өмчийн компанийг хувьчилж авах хүсэлтийг хэд хэдэн удаа гаргасан ч би зөвшөөрөөгүй учраас ийнхүү гүтгэлэг тарааж байна. Үүнийг нь мэдэх хүмүүс бий" гэсэн юм. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу. 

 Пүрэв гарагийн ажлын цагийг 10:00-19:00 болголоо

Энэ пүрэв гараг буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдөр нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10:00 цаг, дуусах цагийг 19:00 цаг байхаар тогтоолоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд иргэд түр цугларах талбайд гарч, дадлага сургуульд оролцохтой холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байна.

Шри-Ланкад цуврал дэлбэрэлтэд өртөж амиа алдсан хүний тоо 290 хүрчээ

Шри-Ланка улсад болсон цуврал дэлбэрэлтүүдийн улмаас 290 гаруй хүн амиа алдаж, 500 гаруй хүн гэмтсэн тухай тус улсын цагдаагийн газраас мэдээллээ. Цуврал дэлбэрэлтүүдийг үйлдэхэд хамгийн багадаа долоон амиа золиослогч оролцсон гэж “Associated Press” агентлаг мэдээллээ.

Халдлагуудын гол бай нь христийн шашинтай иргэд байжээ. Дэлхий даяар загалмайн шашинтнууд Улаан өндөгний баяраа тэмдэглэж байх үед тус халдлагыг үйлдсэн байна.

Эхний зургаан дэлбэрэлт Коломбо, Негомбо, Баттикалоа гэсэн гурван хотын гурван сүм болон томоохон гурван зочид буудалд болжээ. Долоо дахь дэлбэрэлт нь Коломбогийн өмнөд зүгт Дэхивала амьтны хүрээлэнгийн газарт, найм дахь нь Коломбо хотын орон сууцны цогцолборт болсон байна.

Дэлбэрэлтийн улмаас 36 гаруй гадаадын иргэн амиа алдав. Тодруулбал, Их Британи, Дани, Япон, Португал, Энэтхэг, Бангладеш, Нидерланд болон Турк улсын иргэд халдлага болсон газарт байж таарчээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан