Ерөнхийлөгч Николас Мадуро Бразилтай залгаа хилээ хааж байгаа тухай өчигдөр орой зарлалаа. Венесуэлд гадаадын хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэх эсэх талаар маргаан үргэлжилсээр байгаа юм.
Мадуро сөрөг хүчний ажиллагааг зогсоохын тулд хөрш Колумб улстай залгаа хилээ мөн хаахаар төлөвлөж байна хэмээн телевизийн сувгаар ярьжээ.
Тэрбээр, хямрал нүүрлэсэн гэх мэдээллийг үгүйсгэж, тусламж хүргүүлэх төлөвлөгөөг АНУ-ын зохион байгуулалттай шоу хэмээн үзэж байгаа юм.
Өнгөрсөн сард сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэмээн зарласан. Түүний бүрэн эрхийг АНУ тэргүүтэй олон улс орнууд хүлээн зөвшөөрсөн билээ.
Гуайдо болон түүний холбоотнууд АНУ-ын хүмүүнлэгийн тусламж болох хоол хүнс, эм зэргийг улс орондоо нэвтрүүлэхийн төлөө тэмцэж байна. Гэвч Мадурогийн талд байгаа Венесуэлийн зэвсэгт хүчин тусламжийн онгоцнуудыг саатуулаад байгаа юм.
Хэдийгээр Мадуро хүмүүнлэгийн тусламж авах шаардлага байхгүй хэмээн мэдэгдсэн ч Оросын засгийн газраас 300 тонн тусламжийн ачаа гарсныг энэ долоо хоногт зарлажээ.
Эх сурвалж: BBC