gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.13
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.13
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.13
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“1000 инженер” төслийн шилдэг хоёр төгсөгчид Мобиком Корпорацид ажиллах урилгыг гардууллаа

Нийгэм
2019-04-10
0
Twitter logo
 
Монгол улсад чадварлаг инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор Япон улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Инженер технологийн дээд боловсрол” төслийн анхны 21 төгсөгчийг хүлээн авах нээлттэй өдөрлөг өчигдөр боллоо. 

Энэ хүрээнд  Монголын мэдээлэл технологи, харилцаа холбооны ууган бөгөөд тэргүүлэгч байгууллага Мобиком Корпорацид ажиллах урилгыг уг хөтөлбөрийн төгсөгчид болох Б.Цэнд-Аюуш, Э.Төгөлдөр нарт Мобиком Корпорацийн Ерөнхий Захирал Тацуяа Хамада гардуулж өгч баяр дээр нь баяр нэмлээ. 

2014 оноос хойш хэрэгжиж эхэлсэн уг төслийн хүрээнд Монгол улсаас 1000 хүнийг Япон улсад инженер, технологийн чиглэлээр сургахаар төлөвлөсөн бөгөөд сургуулиа амжилттай төгсөж эх орондоо ирсэн хамгийн анхны оюутнуудаас Мобиком Корпораци шилдэг хоёр төгсөгчийг ажлын байранд сонгон шалгаруулжээ.

Энэхүү төсөл нь Монгол улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер,  технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багш боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэн чанарыг сайжруулах зорилгын хүрээнд Япон улсад 1000 орчим хүнийг инженерийн чиглэлээр сургах зорилготой аж. 

Япон улсын Санда хотын Технологийн Коллежийг Мэдээлэл, харилцаа холбооны инженер мэргэжлээр төгсөгч Б.Цэнд-Аюуш:

- Миний бие Мобиком Корпорацийн Мэдээллийн бааз хариуцсан сүлжээний инженерээр ажиллах урилга авсандаа маш их баяртай байна. Тус байгууллагыг мэдээлэл харилцаа холбооны салбарт алхам тутамдаа шинэчлэгдэж байдаг, Монголдоо тэргүүлэгч компани гэж боддог. Энэхүү том компанийн чадварлаг хамт олны нэг хэсэг болсондоо маш их баяртай байна. Япон улсад сурсан суурь мэдлэгээ ашиглаад мөн Монголын чадварлаг инженерүүдийн заавар зөвлөгөөн дор мэрийлттэй ажиллах болно. 

"МОБИКОМ КОРПОРАЦИ НЬ АЖИЛТАНДАА ХӨРВӨХ БОЛОМЖИЙГ ҮРГЭЛЖ ОЛГОЖ БАЙДАГ"

Мобиком Корпорацийн Ерөнхий Захирал Тацуяа Хамада:

-Би хэдэн сарын өмнө Техник Технологийн Дээд сургууль дахь Монголын “коосэн”-ий анхны загвар ангитай тэр дундаа багш нар, анги танхим, сургалтын хөтөлбөртэй биечлэн танилцсан юм. Тэрхүү сургалтын орчин, соёл зэрэг нь Японы сургалтын хөтөлбөрийг санагдуулж байсан нь намайг ихэд гайхашруулж, сайхан санагдсан. “Коосэн” хөтөлбөрийг Монголын сурагч, оюутнуудад Японы сайн чанарын сургалтын агуулгыг хүргэж байгаагаараа онцлог гэж бодож байна.

Одоогийн байдлаар Мобиком Корпорацийн шилдэг таван ажилтан Япон улсын мэдээлэл технологи, харилцаа холбооны үндэстэн дамнасан корпораци болох KDDI Group-т ажиллаж байна

Мобиком Корпорацийн хамт олонтой нэгдэхэд хэд хэдэн давуу тал бий. Манай байгууллагын үйл ажиллагаа нь борлуулалт, стратеги төлөвлөлт, хөгжүүлэлт, инженер, хэрэглэгчийн үйлчилгээ гээд маш өргөн гэдгийг ихэнх хүн мэдэх байх. Мобиком Корпорацид шинэ ажилтан орж ирлээ гэхэд тэрээр олон талт туршлагыг нэг дор хуримтлуулах боломжтой гэсэн үг. Нэг үгээр ажилтанд хөврөх боломжийг үргэлж олгож байдаг. Жишээ нь тухайн ажилтан борлуулалтын хэлтэст ажиллаж байсан бол дараа нь стратеги төлөвлөлт эсвэл санхүүгийн хэлтэст ч өсч дэвшин ажиллах боломжтой.

Өөрөөр хэлбэл бизнесийн олон төрлийн туршлага хуримтлуулах боломжийг ажилтандаа олгож байдаг нь Мобиком Корпорацийн нэг онцлог юм. Нөгөөтэйгүүр бид ажилтнууддаа бизнесийн олон улсын туршлага, соёл, арга барилыг хуримтлуулах боломжийг олгон Япон болон бусад улс руу илгээдэг. Энэ нь Мобиком Корпорацийн хувьд бусдаас ялгарах, давтагдашгүй байдлыг бий болгодог онцлогтой.

ШИЛДЭГ АЖИЛТНУУДАА ЖИЛ БҮР ОЛОН УЛС РУУ ТУРШЛАГА ХУРИМТЛУУЛАХ ЗОРИЛГООР ИЛГЭЭНЭ

Мобиком Корпораци нь олон улсад баримталдаг гурван төрлийн стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн анхны үүрэн холбооны компани юм. Тэд ISO 27001  буюу Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын стандартын дагуу ажилчдаа эрсдэлээс сэргийлэн шаардлагатай бүхнээр ханган ажилладаг бөгөөд зах зээлд өрсөлдөхүйц цалин хөлс, үр дүнд тулгуурласан шагнал урамшууллын систем зэрэг нь олон оюутанд Мобикомыг зорих шалтгаан болдог. 

Дашрамд дурдахад, одоогийн байдлаар Мобиком Корпорацийн шилдэг таван ажилтан Япон улсын мэдээлэл технологи, харилцаа холбооны үндэстэн дамнасан корпораци болох KDDI Group-т ажиллаж байгаа юм. Тодруулбал, Японы Осака хотноо Мобиком Корпорацийн 1 ажилтан, Токиод 4 ажилтан, Мьянмар улсад Мобиком Корпорацийн охин компани болох Монгол  Контент ХХК-ийн 1 ажилтан тус тус ажиллаж байгаа юм. Мөн цаашдаа жил бүр шилдэг ажилтнуудаа олон улс руу туршлага хуримтлуулахаар илгээнэ.  Цаашид Япон дахь төв оффис болон дэлхий даяар тархсан KDDI Group-ын охин компаниудад ажиллаж, суралцах боломж нийт Мобикомын ажилчдад нээлттэй аж. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан