МАРГААНААР ХАМГИЙН НОЦТОЙ ГЭХ ТАВАН ГОЛОМТЫГ ОНЦОЛДОГ
Манай улс хил хязгаараа гайгүй сайн бэхжүүлэн, баталгаажуулж авсансан. Социализмын үед хоёр хөрштэйгээ сайн муу хэлүүлэн байж, хилийн шугамаа тодотгон, албан ёсны демаркац, делмитацтай болсон. Улсын хилийн комисс байгуулагдаж, тэр нь нөгөө талтай хамтарсан комисс болж ажиллан өмнөд хилээ дахин шалгаж тодотгох ажилд хүчин зүтгэж явсных зохиогч би хил ба маргаантай газар нутаг гэдгийг бага зэрэг гадарладгийн хувьд энэхүү нийтлэлийг толилуулъя.
Улсын хилийн шугамыг газар орон дээр нь тогтоож, хилийн багана тэмдэгтүүд зоож, түүнийгээ гэрээ хэлэлцээрээр баталгаажуулах, хавсралт хилийн газрын зураг хамтран үйлдэж албажуулахыг демаркац делмитац гээд байгаа хэрэг. Манай улс хоёр хөрштэйгээ аль хэдийнэ тэгээд авчихсан. Энэ бол монголчуудын том гавьяа, ололт мөн.
Хоёр талын Засгийн газраас томилогдсон хамтарсан комиссоос гадна олон улсын тусгай байгууллага оролцож байж тэр ажлыг амжуулах явдал бас бий. Энхийн гэрээ байгуулсны дараа олон улсын тусгай байгууллага хоёр улсын хооронд зуучилна гэсэн үг.
Энхийн гэрээ байгуулахаар хүлээгдэж буй, дэлхий нийтийн анхаарлын төвд үлдсэн, маргаантай гэх таван газар нутаг түүхнээ хатиг өвчин болж буй. Юунаас болж шийдэгдээгүй тухай колонийн дэглэмийн түүх сөхөх гээгүй. Нутаг дэвсгэртэй холбогдох мөргөлдөөн, дайн бишгүйдээ тохиож байсан. Гэхдээ хамгийн ноцтой гэгдэх таван голомтыг олон улсын харилцаанд онцолдог.
1.ГАЗРЫН ЗУРВАС БА ГОЛАНЫ ӨНДӨРЛӨГ
Израиль ба Палестины хооронд 71 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. НҮБ-ын шийдвэрээр Израиль Улсыг жүүд нарын төрөлх түүхэн унаган нутагт нь байгуулах шийдвэр гарсан. Гэвч энэ нь Палестин гэх нэртэй араб-мусульманчуудын 1000 гаран жил суурьшсан нутаг байж таарав. Үүнээс болж газар нутгийн 71 жилийн гамшигт эл маргаан дэгджээ.
Палестиныг өөрийн унаган нутаг хэмээн үздэг арабчуудын хувьд яг зэрэгцээд хөршлөөд шинэ төрт-улс үүснэ гэдэг хүлээн авшгүй. Үндэстэн-шашны мөргөлдөөн үсэрхийлээд ирэх нь тэр. Арабын орнууд коалиц болж эвсээд Израилийг устгаж үгүй хийх дайн дэгдээж, хариуд нь жүүдүүд тусгаар тогтнолынхоо төлөө эрслэн босчээ.
Ийм дайн 1948-1949, 1956, 1967, 1973 онд дэгдэж байв. Жүүдүүд хүн хүчний хувьд цаадуулдаа бараадахгүй ч гэсэн санаачилгыг дор дор нь авч, хөрш районууддаа хяналтаа тогтоосон бол НҮБ-аас анхлан зааж өгсөн хил хязгаараас нь гадуур Голаны өндөрлөг, Газын сектор, Иордан голын баруун эрэг үүнд нь оржээ.
Яг ийм байдалтай өнөөг хүргэсэн. Жүүдүүд юу хүсээд байна вэ гэдэгт шууд хариулт өгөхөд түвэгтэй. Газар нутгаар нь барьцаалж энх тайван тогтоолгох зорилгоо тэд нуудаггүй. Харин Палестины арабчууд зөрчилтэй байр сууриа илэрхийлдэг.
Нэг хэсэг нь Израилийг устгаж үгүй хийх 1948 оныхоо байр суурин дээр хав сууж, нөгөө тал нь хөршлөн зэрэгцэн оршъё, өөр гарц алга гэх аж. Эдүгээ Сирид дайн өрнөж, тэнд Иран орж ирээд бэхжээд авсан, Израилийг устгаж үгүй хийх 1948 оны арабчуудын хүслийг жинхэнэ өдөөгч болоод сууж байх ахул газар нутгийн эл мөргөлдөөн хэзээ ч шийдэгдэхгүй болов уу.
2.КАШМИР
Энэтхэг, Пакистаны хооронд мөн л 70 жилийг туулсан газар нутгийн ноцтой маргаан бий. Хамгийн сүүлд 1999 оны хавар, зун Кашмирын хойд хэсэгт Каргилын уулсын районд энэ хоёр улс ширүүхэн тулалдсан ба би тэр үед Нью Делид ЭСЯ-нд алба хашиж байсны хувьд энэ талаар багагүй мэдээлэлтэй болсон. Британи нь Энэтхэг дэх колонидоо тусгаар тогтнол олгох үеэс Кашмирын асуудал дэгджээ.
Кашмирын хүн амын ихэнх нь мусульманчууд. Гэтэл хиндү шашинт Энэтхэгийн захиргаанд орчихсон. Харин Пакистан нь шашин нэгт ахан дүүсээ гадна болон дотроос нь хатгаад сепаратизмыг нь дэвэргээд ирсэн. 1999 оныхыг оруулж тооцвол гурван ч удаа тун ширүүн дайн дэгдсэн. Энэтхэгийн арми ба сепаратистуудын хооронд байнга алаан хядаан, террорист халдлага дэгддэг ба Кашмир нь мөнхөд түгшүүртэй бүс нутаг байхаар дүр зураг харагдаж байна. Мөргөлдөгч хоёр улс ШХАБ-д нэгдээд ч эвлэлдэх дүр зураг харагдахгүй байна.
- Кашмир нь мөнхөд түгшүүртэй бүс нутаг байхаар дүр зураг харагдаж байна.
- Дэлхийн II дайныг Азид дуусгахын тулд СССР дайнд оролцохдоо цаад холбоотон гүрнүүдийн зөвшөөрөлгүйгээр Японы газар нутгаас хууль бусаар дээрэмдээд авчихсан хэмээн япончууд эргэлтгүй үздэг.
- Бүр СССР-ийн үед Москвагаас холбооны БНУ-уудаа хянаж хүчрэхгүйг Нагорно-Карабах харуулчихсан.
3. КОСОВО
Серби ба БНКосово Улсын хооронд дэгдсэн, Сербийн нутаг дэвсгэрийг хөндсөн маш ноцтой хямрал үргэлжилж байна. Косовогийн бүс нутаг нь анхлан Югославын бүрэлдэхүүнд, дараа нь Сербийн бүрэлдэхүүнд байжээ. Гэтэл аль дээр үед Туркийн эзэгнэлийн үед косовогийн албаничууд тэр чигээрээ лалчлагдаж, славянчуудын дунд лалын цүлхэн маягтай болчихсон, тэр нь Югославын задралын дараа сэргэчихсэн, ингээд угсаатан-шашны мөргөлдөөнд хүргэсэн.
1999 онд НАТО Сербийг агаараас дайрч сөнөөж байж цуст мөргөлдөөнийг зогсоолгосон. Албани ба НАТО, өрнөдийнхний ивээлээр Косово нь тусгаар, тогтнолоо зарлаад дэлхийн 100 гаруй улс орноор хүлээн зөвшөөрүүлчихсэн, Сербийн талд Орос тууштай зогсоод байдаг, сербиүд нь Косовог өөрийн нутаг дэвсгэрээ гэж үзсээр байгаа дүр зураг харагдана.
4. ӨМНӨД КУРИЛЫН АРЛУУД
ОХУ-Японы хооронд 1945 оноос хойш яригдсаар өнөө хүргэсэн газар нутгийн ноцтой маргаан. Манай улс Москва-Токиогийн хооронд тэвхдэж чадахгүйгээс хойш энэ асуудлаар төвийг сахихаа зарлахгүй бол хожим элдэв дарамт ирэх, бид өөрсдөө эвгүй байдалд орохыг үгүйсгэх аргагүй.
Дэлхийн II дайныг Азид дуусгахын тулд СССР дайнд оролцохдоо цаад холбоотон гүрнүүдийн зөвшөөрөлгүйгээр Японы газар нутгаас хууль бусаар дээрэмдээд авчихсан хэмээн япончууд эргэлтгүй үздэг. Сахалин арлын өмнөд хэсгийг чөлөөлөх нь СССР-ийн хувьд хууль ёсных.
Хаант Орос 1904 онд Японтой дайтахдаа алдчихсан нутаг дэвс- гэрээ эргүүлж чөлөөлж авснаасаа давуулаад Курилын өмнөд хэсгийн дөрвөн шүрэн арлыг авчихсандаа л гол асуудал байна хэмээн өрнөдөд үздэг. Хрущевын үед тэр дөрвийн хоёрыг Японд өгчихмөөр хэлэлцээд, гэрээний төсөл солилцсон боловч Зөвлөлт хэлснээсээ буцчихсан. Яг тэр зохиомжоороо өнөө хүрсэн ба хойшдоо ч ОХУ, Япон хоёр дипломатын ихээхэн тоглолт хийх биз ээ.
5. НАГОРНО-КАРАБАХ
Хуучин Зөвлөлтийн орон зайд газар нутгийн маргаантай олон асуудал дэгдэж байгаагийн хамгийн хурц ноцтой нь бөгөөд Армен, Азербайжан хоёр улсыг дайтуулах хэмжээнд оччихоод буй, дэлхий нийтээрээ ширтэж буй, бас залхаасан нэг аюултай голомт. Хоёр улс хоёул ШХАБ-аар шийдүүлэхээр асуудлаа дэвшүүлсэн. Жишээ нь хоёул ажиглагч гишүүн, цаашлаад жинхэнэ гишүүн болохоор хөөцөлдөх магадлалтай болж ирж байна.
Бүр СССР-ийн үед Москвагаас холбооны БНУ-уудаа хянаж хүчрэхгүйг Нагорно-Карабах харуулчихсан, 1980-аад оны төгсгөлд Зөвлөлт Армен–Зөвлөлт Азербайжан гэх хоёр коммунист улс цус урсгасан дайн дэгдээчихээд байлаа шүү дээ. Түүхчид нь үлгэр домог шиг юм хангалттай ярих.
Карабах нь 2500 жилийн турш Армяны хаант улсын бүрэлдэхүүнд байснаа ХХ зуунд л лалын Азер руу орчихсон. Ингээд 2500:100 жил, аль нь түүхэн үнэн бэ гээд мэтгэлцээд байх нь тэр. Цагаан хаант Орос задрах үед хоорондоо ширүүхэн дайтаад авсан ба СССР задрах үед дахин дайн дэгдээд дайны байдалтай, хоёр талаасаа галын хүч хуралдуулаад өнөө хүрчихсэн. Гал нээхэд л Өвөр Кавказ түймэрт автана.
Цаашлаад Орос-Гүржийн хооронд Өмнөд Өсетин, Абхаз гэж хоёр Гүржээс салан тусгаарласан хоёр муж геополитикийн шаантаг болоод байж байна.
Дээр газар нутгийн ноцтой маргаанд НҮБ-аас тооцдог таван бодит жишээг буулгалаа. Нийтэд тодорхой, бас олон улсын анхаарал үлэмж төвлөрдөг нь. Харин энэ тав дээр нэм гэвэл маш уртаас урт жагсаалт гараад ирэхээр юм.
Зах зухаас нь мэдээлэл болгох үүднээс дурдъя. Хуучин СССР буюу манай умард их хөршөөсөө эхлэе. Moнгoлд нэн ойр гэдгээр. ОХУ-Украины хооронд Крым гэж нэг ноцтой нутаг шаантаг болоод гараад ирсэн.
Геополитикийн шаантаг гэж онолчид нь нэрлэхээр юм. Керчийн хоолой дахь лут гүүрээр Оростой холбогдож байгаагаас бус Украинаар бүслэгдсэн. Крым Оросынх гэж зоригтой дуугарсан улс Оросын өөрийнх холбоотнууд (ТУХН, ЕАЭС, ОДКБ, ТУХН) дотроос ч гарч ирээгүйг бодохул газар нутгийн маргаантай асуудал мөн л дөө.
Украин нь өмнө нь гол аюул өрнөдөөс НАТО-гоос ирнэ хэмээн үзээд Крымын хойгтоо Оросын тэнгисийн цэргийн баазыг байрлуулж байсан. Гэтэл гол аюул нь тэр бааз өөрөө болж, аюул Оросоос иржээ хэмээн өнөөдөр Киевт ил ярьж буй. Крымээсээ аюултай, цус урсгасан дайны байдалтай байгаа Дорнод Украины салан тусгаарласан хоёр муж (Донецк, Луганск) мөн л газар нутгийн маргаантай асуудалд тооцогдоно.
Цаашлаад Орос-Гүржийн хооронд Өмнөд Өсетин, Абхаз гэж хоёр Гүржээс салан тусгаарласан хоёр муж геополитикийн шаантаг болоод байж байна. Өмнөд Өсетин, Абхаз хоёрыг нь Оросын өөрийнх нь холбоотнууд бас хүлээн зөвшөөрөөгүй. Геополитикийн өөр нэг шаантагийг хуучны Зөвлөлт Молдаваас олж харж болно. Днестр мөрний зүүн эрэг нь Молдовтаа захирагдахгүйгээр 1992 оноос тусгаар тогтносон. Өнөөдөр дэлхийд хэнээр ч хүлээн зөвшөөрөгдөөгүй нэг улс оршино. Оросын цэрэг энхийг сахиулах нэрээр тэнд тусгаар тогтнолыг нь хамгаалан буй.
Геополитикийн өөр нэг шаантагийг хуучны Зөвлөлт Молдаваас олж харж болно
Газар нутгийнх нь маргаан угсаатан-шашныхтай нь холилдоод бүх тивээр нь баллаж тавьсан жишээ бол Африк байна. Мөргөлдөөний голомт болсон тив гэе. Африкт колонийн системийг нураасны дараачаас төрийн эргэлт 190 удаа, томоохон дайн 30 удаа дэгджээ. Үрэгдсэн хүн 10 саяас давна, материаллаг хохирол нь олон зуун тэрбум ам.доллар.
Олон жилийн сунжирсан мөргөлдөөнд нэрвэгдсэн орнууд гээд жагсаахад сүрдэм тоо гарна. Ангол, Сомали, Судан, Заир, Руанда, Бурунди, Либер, Нигериа, Этиоп, Мозамбик, Баруун Сахар, Уганда, Чад, Мавритан гэхчлэн. Шинээр нэмэгдээд Өмнөд Судан, Ливи, Төв Африк, Мали, Нигер орж ирнэ.
Газар нутаг булаацалдан тэмцэх нь Африкт арай өөр. Хоёр улс өвөр хоорондоо гэхээсээ овог аймаг, овгийн сепаратизм гол шалтгаан нь болдог. Томхон этнос-угсаатныг олон хэсэгт салгаж бутаргаснаар тэд нь эргэж нийлэх гэж улс улс дотроо дайн дэгдээнэ. Тропикийн Африкт нэн хүчтэй нэгдмэл асан фульбе хэмээх ард түмнийг колоничлогчид 16 улсад тасчин хувааж тараасан байгаа юм.
Францчууд фульбечуудыг Мавритан, Сенегал, Гвиней, Нигер, Судан, Мали, Дээд Вольт (Буркина-Фасо), Дагомей (Бенин), Камерунд салгаж тараасан бол англичууд Нигериад төвлөрүүлээд, заримыг ийш тийш өгч захирч байжээ. Энэ бол ганцхан үндэстэн дээр авч ярьж буй жишээ. Цаашлаад хэдэн арваар нь жишээлж болно.
Африк тивийн нутаг дэвсгэрийн 20 хувь нь маргаантай. Улс орнуудынх хилийн 40 хувь нь демаркацаар тогтоогдоогүй, 44 хувь нь өргөрөг ба меридианаар баримжаа болгосон, 30 хувь нь болхи аргаар хилийн шугамаа баримжаагаар тэмдэглэсэн, ердөө 26 хувь нь угсаатны хилтэйгээ давхцдаг гэхчлэн баримт сөхвөл хил хязгаарын маргаан, мөргөлдөөн энэ тивээс үл тасарна.
Нутаг дэвсгэрийн маргаан нь ахуйн наад захын жишээн дээрээс дэгдээд иргэний дайнд хүргэчихнэ. Суданы Дарфур хэмээх районд хар арьст африкчууд нь газар тариалан, харин араб овог аймгууд нь мал аж ахуй эрхэлнэ.
Ингээд газар, усны нөөц, бэлчээрийн төлөө, дээр нь энэ гайт нутгаас нефть илрээд тэр ордыг тойроод байлдчихсан. Иргэний дайн дэгдээд сая сая дүрвэгсэд хил давсан. Хүмүүнлэгийн хямрал дэгдэж адаг сүүлд нь НҮБ-ын энхийг сахиулагчид очиж байж дайныг зогсоогоод Суданыг хоёр салгасан ч байдал хэвийн болоогүй өнөө хүрчээ.
Африкийн эвэр хавьд Этиоп, Эритрей, Сомалийн хооронд газар нутгийн сунжирсан дайн дэгдэж байв. Эхлээд Италийн, хожим Их Британийн мэдэлд байсан Эритрей 1952–1991 онд Этиопын бүрэлдэхүүнд байснаа салан тусгаарлахаар 10 гаран жил дайтаж байгаад, 2003 онд салж гарчээ. Хилийн асуудал түүхий, бөөн маргаан. Их Сомалийг байгуулах донтнууд хөрш Этиоп, Жибути, Кенийн газар нутагт өнгөлзөж, заримтай нь дайн дэгдээгээд одоо байж байгааг нь дэлхий нийтээрээ шоолон тавлан харж сууна.
Африк тивийн нутаг дэвсгэрийн 20 хувь нь маргаантай.
Африкийн Их нууруудын районд газар нутаг-угсаатны цуст мөргөлдөөн дэгдэж Руанда-Бурунди хоёр үзэлцээд юу болж саллаа. Тутси, хуту нар бие биенээ егүүтгээд хядаж өгсөн дөө. Хоёрхон өдөрт л хагас саяар нь алж талж, хөөж тууж байв. Тариаланч хуту, малчин тутси нарын хооронд бэлчээр газраа булаацалдан мартагдашгүйгээр хядалцаж өгсөн байгаа юм.
1960-1992 онд Ангол-Конгийн хооронд хилийн будлиан мөргөлдөөн уугиж байв. Конгийн дотоодын мөргөлдөөнд НҮБ-ын ЕНБД амиа өргөчихсөн түүх юуг өгүүлнэ вэ? Дараа нь Заир гэх улс буй болж, Мобуту гэж дарангуйлагч 30 гаран жил дарангуйлаад нурж унасан.
Конгийн II дайн 1992-2002 оныг туулсан, Руандад геноцид явагдчихсан, мөргөлдөөнд найман улс (нэг талд нь Ангол, Зимбабве, Намиби, Судан, Чад, нөгөө талд нь Руанда, Бурунди, Уганда) татагдан оролцсон, адаг сүүлд нь шинэ Конгийн удирдагч нь алагдаж, энэ хооронд дөрвөн сая хүний амийг авч одсон байгаа юм. Өмнөшөө Өмнөд Африк гэж бас нэг тамын тогоо байна.
Хар, цагаан, өнгөт арьстнаараа улсын хилээ дахин тогтоохын босгон дээр иржээ. 1964 онд Африкийн Нэгдлийн Байгууллага буй болж, анхдугаар чуулганаа зарлаж болитой оршин буй хил хязгаарыг гишүүн бүх улс орнууд хүндэтгэх үүрэг хүлээв гэсэн нь цаасан дээрх тунхагаараа үлджээ.