Ажлын ертөнцөд ур чадвар нь бараа, үйлчилгээ, мөнгөтэй адил. Та хэр их ур чадвартай байна, тэр хэрээр үнэ цэнэтэй ажилтан байх юм.
Тэгвэл та ямар ур чадваруудыг 2019 онд эзэмшихийг хүсэж байна вэ? Шинэ оны төлөвлөгөөндөө чадвараа сайжруулах, шинийг эзэмших талаар оруулсан уу? Бусад сартай харьцуулбал жил бүрийн нэгдүгээр сар хүн бүрийн хувьд шинэхэн цаас мэт, аливаа зүйлд суралцах, сайжрах хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг билээ.
Үүнтэй холбогдуулан “LinkedIn” сайт 2019 онд хамгийн эрэлттэй 10 ур чадварыг танилцуулсан байна.
“LinkedIn” сайтын мэдээлэлд тулгуурлан гаргасан судалгаанаас үзэхэд 2019 онд байгууллагууд мэргэжлийн болон хувь хүний зан чанар, онцлогтой холбоотой ур чадварыг хослуулсан ажилтнуудыг эрэлхийлж байна. Үүнээс, бүтээлч сэтгэлгээтэй ажилтан хамгийн эрэлттэй байгаа юм.
Цаашлаад дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан “Ирээдүйн ажил мэргэжил”-ийн тайлангаас үзэхэд техник технологи хөгжихийн хэрээр санаачлагатай байдал, шүүмжлэлт сэтгэлгээний ур чадварын үнэ цэнэ улам нэмэгдэнэ гэсэн үр дүн гарчээ.

АЖИЛТНУУДЫН ЭЗЭМШИХ ХЭРЭГТЭЙ ХАМГИЙН ЧУХАЛ УР ЧАДВАРУУД ЮУ ВЭ?

“LinkedIn”-ий боловсролын эрхлэгч Паул Петрон “Хувь хүний зан чанартай холбоотой ур чадваруудаа сайжруулах нь таны ирээдүйдээ хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Учир нь энэ чадварууд хэзээ ч моодноос гарахгүй” гэсэн байна.
2019 ОНД КОМПАНИД ХАМГИЙН ИХ ХЭРЭГТЭЙ ХУВЬ ХҮНИЙ ОНЦЛОГТОЙ ХОЛБООТОЙ УР ЧАДВАРУУД /SOFT SKILLS/
2019 ОНД КОМПАНИД ХАМГИЙН ИХ ХЭРЭГТЭЙ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРУУД /HARD SKILLS/

Дээр дурдсан ур чадварууд яагаад чухал гэдгийг нэг өгүүлбэрээр тодорхойлвол:
1. Бүтээлч сэтгэлгээ
Роботууд санааг оновчтой тодорхойлдог бол компаниудад асуудлыг нэг өдрийн дотор шийдэх бүтээлч ажилтнууд хэрэгтэй.
2. Итгэлтэй байдал /Үзэл бодлоо илэрхийлэх, ятгах/
Та шинэлэг, гайхалтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэж бодоход түүнийг худалдаж авах хэрэглэгчдийг ятгах нь гол түлхүүр.
3. Хамтын ажиллагаа
Төсөл хэрэгжүүлэх нь улам нарийн ажиллагаатай болсон тул үр бүтээлтэй хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ.
4. Зохицох чадвар
Дасан зохицох чадвартай оюун санаа нь өнөөгийн хувьсан өөрчлөгдөж буй нийгмийг жолоодох гол хэрэгсэл. Өчигдрийн арга зам өнөөдрийн асуудлыг шийдэхгүй.
5. Цаг хуваарилалт
Цагаа төлөвлөх нь таны үлдсэн бүх амьдралтай салшгүй холбоотой.
1. Мэдээллийн технологийн мэдлэг /Cloud Computing/
Техник технологийн энэ эрин зуунд IT мэдлэгтэй хүмүүсийн үнэ цэнэ өссөөр байна.
2. Хиймэл оюун ухаан
Зөвхөн хүний оролцоотой хийж болно гэгдэж байсан зүйлсийг хийсэн хиймэл оюун ухаан буюу AI-ийн эрин үе иржээ.
3. Анализ хийж, эргэцүүлэн сэтгэх
Илүү их мэдээлэл цуглуулахын хэрээр түүнд тулгуурлан ухаалаг шийдвэр гаргадаг ажилтнууд үгүйлэгдэж байна.
4. Хүмүүсийг удирдах чадвар
Дэлхий дахинд удирдах албан тушаалтан ажилтнуудад “тушаал өгч, хяналтанд байлгах” загвар өөрчлөгдсөн. Үүний оронд ажилтнууддаа урам зориг өгч, зааж, хөгжүүлэх чиг хандлага хөгжиж байна.
5. UX Дизайн буюу хэрэглэгч төвтэй дизайн /Бүтээгдэхүүний чанарт анхаарч, хэрэглэгчдийг сэтгэл ханамжтай байлгах/
UX Дизайн нь хүмүүст зориулсан дижитал дэлхийг бүтээх арга зам. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийг судлах арга ухаан юм.