GoGo.mn загвар шинэчлэлтийн дараагийн хувилбараа танилцуулж байна
GoGo.mn сайт 2007 оноос хойш уншигчдадаа үйл явдлын мэдээг шуурхай дамжуулж, асуудал хөндсөн нийтлэл, сонирхолтой ярилцлагуудыг бэлтгэн хүргэсээр байна. Монголын хамгийн олон уншигчтай, хамгийн их хандалттай сайт болох GoGo.mn сайт уншигчдадаа мэдээг илүү хялбар хүргэх зорилгоор сайтынхаа загварыг дахин шинэчиллээ.
Бид та бүхэнд шинэчилсэн, альфа хувилбараа өнгөрсөн сарын эхээр танилцуулсан. Тэгвэл одоо бета буюу хөгжүүлэлтийн дараагийн хувилбарт шилжсэнээ мэдээлэхэд таатай байна.
ЭНД ДАРЖ шинэ хувилбартай танилцан, нэмэлт үйлдлүүдийг туршаарай.
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг огцруулах заалт бүхий хуулийн төслийг БАТАЛЛАА
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганд оролцсон 49 гишүүний 87.8 хувийн саналаар БАТАЛЛАА.
УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлдөг хуулийн заалт 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэх юм.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх албан бичгийг өөрийн бланк дээр үйлдсэн бөгөөд гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн байна. Уг тогтоолын төслийг өргөн барьж, хуулийн дагуу байнгын хороод, тогтоолын төслийг хэлэлцүүлэх эсэхийг чуулганаар хэлэлцүүлнэ. Дэлгэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Савада Миса: Монгол хүүхдүүд их шударга бас сэргэлэн цовоо
“Би Монголд ирээд өөрийгөө бага багаар олж байна” гэж ярих шавилхан биетэй, нүдээрээ мишээх энэ бүсгүйг Савада Миса гэдэг. Түүнийг хамт ажиллагсад нь Миса сан гэж дууддаг.
Тэрээр Японы ЖАЙКА Олон улсын байгууллагын Сайн дурын гишүүнээр Монголд ирээд даруй жил хагас болжээ. Миса сан БЗД-ийн нийт таван цэцэрлэгт хэл яриа хөгжүүлэх багшаар ажиллаж байгаа аж. Бид түүнийг 191-р цэцэрлэг дээр ажиллаж байхад нь очиж таарсан юм.
Аливаа цэцэрлэгийн нэг ангид бусдаасаа хэл ярианы хувьд хоцрогдолтой хүүхдүүд мэр сэр байдаг аж. Хичээлийн үеэр ихэнх хүүхэд идэвхтэй оролцон үг хэлж, дуу шүлэг цээжилж байхад зарим хүүхдийн ярианы чадвар хараахан хөгжөөгүй тул өөрийгөө илэрхийлж чаддаггүй аж. Эдгээр хүүхдүүдэд туслах зорилгоор ЖАЙКА Олон улсын байгууллагын зүгээс хэл ярианы хоцрогдолтой хүүхдүүдэд ганцаарчилсан хичээлийг зааж эхэлсэн юм. Түүний тухай нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү.
Тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллаж тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодруулахад “Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах хүрээнд манай яам арилжааны банкуудтай хамтран ажиллаж жил бүр тодорхой хувиар бууруулж ирлээ.
- 2017 онд жилийн 15 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг
- 2018 онд 12 хувь болгон бууруулсан бол
- Энэ оны нэгдүгээр сарын 16-наас Төрийн болон ХААН банктай хамтран тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
LinkedIn: 2019 оны хамгийн эрэлттэй 10 УР ЧАДВАР
Ажлын ертөнцөд ур чадвар нь бараа, үйлчилгээ, мөнгөтэй адил. Та хэр их ур чадвартай байна, тэр хэрээр үнэ цэнэтэй ажилтан байх юм.
Тэгвэл та ямар ур чадваруудыг 2019 онд эзэмшихийг хүсэж байна вэ? Шинэ оны төлөвлөгөөндөө чадвараа сайжруулах, шинийг эзэмших талаар оруулсан уу? Бусад сартай харьцуулбал жил бүрийн нэгдүгээр сар хүн бүрийн хувьд шинэхэн цаас мэт, аливаа зүйлд суралцах, сайжрах хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг билээ.
Үүнтэй холбогдуулан “LinkedIn” сайт 2019 онд хамгийн эрэлттэй 10 ур чадварыг танилцуулсан байна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.