Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн Мэдээлэл, стратеги төлөвлөлт, инновацийн газрын захирал Д-р. Гундо Вейлер-ийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Д-р. Гундо Вейлерийн нь Монгол Улсад Номхон далайн баруун бүсийн захирал Д-р. Такеши Касайны ирэх таван жилд баримтлах бодлого, алсын харааг тусгасан “Эрүүл, аюулгүй бүсийн ирээдүйн төлөө” хэмээх баримт бичгийн агуулгыг улс орны түвшинд хэрхэн буулгаж, урт хугацааны зорилго, зорилтдоо хүрэхийн тулд одооноос хэрхэн төлөвлөлтөө хийх талаар таниулан, стратегийн зураглал гаргахаар ажиллаж буй юм.
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ““Эрүүл, аюулгүй бүсийн ирээдүйн төлөө” хэмээх бодлогын баримт бичгийн агуулгыг улс орны түвшинд буулгах зорилгоор Монгол Улсыг сонгон авч судалгааны ажлыг эхлүүлж байгаад баяртай байна” хэмээгээд Дэлхийн Тогтвортой Хөгжлийн зорилтуудтай уялдуулсан Монгол улсын онцлог бүхий ТХЗ-ыг УИХ-аас батлан хэрэгжүүлж байгаа талаар болон ТХ-ийн эрүүл мэндийн зорилтуудын талаар товч танилцуулав.
Түүнчлэн Монгол Улсын хүн амын тоо 2040 онд 4,2 сая, 2050 онд 5,7 сая болж нэмэгдэх төлөвтэй хэмээн тооцоолж байгаа бөгөөд ирэх 20, 30 жилд эрүүл мэндийн салбар өсөн нэмэгдэх хүн амын хэрэгцээ шаардлагыг хангаж чадах эсэхийг өнөөдрөөс тооцоолж, төлөвлөлт хийж ажиллах шаардлагатай байгаа талаар дурдсан юм.
Д-р. Вейлер хувьсан өөрчлөгдөж буй өнөө цагт, ялангуяа хил дамнасан халдварт өвчний дэгдэлт болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор байгалийн гамшиг, ноцтой үзэгдэл тохиох, түүнээс улбаатай эрүүл мэндийн онц ноцтой байдал үүсэж болзошгүй нөхцөлд бэлэн байх асуудал бүс нутгийн төдийгүй дэлхий нийтийн хэмжээний асуудал болоод байгаа талаар онцолж, үүнтэй холбогдуулан зөвхөн өнөөдрийн үеэ төдийгүй ирээдүйн үеэ хамгаалсан эрүүл, аюулгүй, бэлэн байдлыг хангасан улс орон, цаашилбал бүс нутгийг хамтдаа бий болгоход хүчин чармайлтаа гарган ажиллах шаардлагатай талаар болон энэхүү үйл явцад Бүсийн зүгээс Монгол Улсыг бүрэн дэмжиж ажиллана гэдгийг илэрхийлэв.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог улам бэхжүүлэхэд туслах урт хугацааны төлөвлөлт болон түүний хэрэгжилтийг хангуулах үйл ажиллагааны явцын төлөвлөлтийг хийхэд мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад талархал илэрхийлснээр уулзалт өндөрлөв.