Та цагаан сараар идсэн бууз, таваг зууш, хэрчим мах, сүүтэй цайнаас авч буй илчлэгийн хэмжээг тооцож үзсэн үү?
Битүүн болоод Цагаан сараар бид ходоод гэдсэндээ хэт их ачаалал өгч хэрээс хэтэртэл иддэг нь үнэн.
Өглөө гэртээ золгож бууз, зуушаа идэж, сүүтэй цайгаа уучихаад доод тал нь гурван айлаар шинэлж, мөн л тийм хэмжээгээр идэж уувал биедээ дунджаар хэдий хэмжээний илчлэг хуримтлуулж, өдөрт авах ёстой нормоо хэрхэн хэтрүүлж байгааг тооцоолон ИНФОГРАФИК-аар хүргэе.
ИНФОГРАФИК-т Та өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээг хоёр дахин хэтрүүлэн авч буйг харуулжээ. Мөн таны хоолны 30 хувь нь өөх тос эзэлж байх ёстой атал та цагаан сараар 60 хувийн өөх тос хоол хүнснээсээ авч байгаа юм.
Ийм маягаар идээд байвал таргалалт, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг өвчин үүсэх нөхцөл бүрэлддэг байна. Тэгэхээр зөвхөн цагаан сар гэлтгүй та өдөр тутам өөрийн идэж буй хоол хүнсэндээ анхааралтай хандаж байхыг сануулж байна.
Энэхүү тооцоог хоолны инженер, технологич Монгол Улсын зөвлөх инженер Н.Эрдэнэцэцэг дунджаар бодож гаргасан юм.