gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
СEO

Тацуяа Хамада Мөрөөдлөө төлөвлөгөө, төлөвлөгөөгөө хуваарь болгон ажиллавал амжилтад хүрнэ

Б.Эрдэнэчимэг
СEO
2018-10-10
1
Twitter logo
 
Б.Эрдэнэчимэг
1
Twitter logo
СEO
2018-10-10

Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада Монголд хоёр жилийн өмнө ирсэн юм. Тэрээр Лондон, Дюссельдорф, Франкфурт, Брюссельд ажилласан туршлагатай. Монгол бол түүний томилогдсон Азийн анхны улс.

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Юуны өмнө бидэнд нэрнийхээ утгыг тайлбарлаж өгөөч. Тацуяа гэдэг нь ямар утга илэрхийлдэг вэ?
-Миний уг гарлын талаар асуусанд баярлалаа. Тацуяаг Япон ханзаар 達弥 ингэж бичдэг. Tatsu-ya хэмээн хоёр үетэй бичдэг юм. Энэ нь “өсөлт, зорилгодоо хүрэх, биелүүлэх, гүйцэлдүүлэх, өргөн хүрээнд, шууд дэмжлэг үзүүлэх гэсэн утгатай. Надад энэ нэрийг хайрласан аав ээждээ талархдаг. 

-Хүүхэд насаа эргээд дурсвал?
-Би Осака хотод төрсөн. Энэ нь Токиогийн дараа, хоёрт орох том хот. Японы баруун эрэг дээр байдаг юм. Үнэнийг хэлэхэд би багадаа сахилгагүй, найз нарынхаа дунд атаман нь байсан. Хөвгүүд ширүүн тоглодог шүү дээ. Би гадаа тоглож байхдаа олон удаа хүнд бэртэн, ээжийнхээ санааг зовоосон. Аавын томилолтын улмаас намайг 12-той байхад манай гэр бүл Токио руу нүүсэн юм. Их сургуулиа төгсөх хүртэл би Токиод амьдарсан.    

-Та Монголд ирэхээсээ өмнө Лондонд ажилласан юм билээ. Хэзээ Японоос явсан бэ?
-Их сургуулиа төгсөөд KDDI корпорацид ажилд орон, Японы хамгийн хойд хэсэгт байрлах Хоккайдо аралд ажиллаж эхэлсэн. Тэнд гурван жил ажилласны дараа төв оффисоос намайг Токио руу татан, дөрвөн жил ажилласан. 2004 онд компаниас Лондонд ажиллах санал хүлээн авсан юм. Их Британид дөрвөн жил ажиллаад Германы Дюссельдорф, Франкфурт хотууд болон Бельгийн нийслэл Брюссельд ажилласан. Европт нийт долоон жил ажиллаад Япон руу буцсан. 

-Бид өргөн уудам газар нутаг, төрөлх хэл соёл, түүхээрээ бахархдаг. Япон хүн бүрийн хамгийн том бахархал юу вэ?
-Бидний бахархлын нэг нь нинжин сэтгэл гэж би боддог. Самурайн эринээс хойш шударга үнэнч зан, найрсаг байдал, хүмүүжил, ёс суртахуун дийлэнх Япончуудад шингэсэн. Өвөрмөц, дахин давтагдашгүй соёл, өөр өөр тогтоц бүхий, сайхан байгаль ч бидний бахархал мөн. Бид олон төрлийн үйлдвэрлэл хөгжүүлж, эдийн засгаараа тэргүүлэгч орнуудын тоонд багтаж, технологийн хөгжлийг түүчээлж байгаагаараа бахархдаг.

-Таны гол зөвлөгч, заан чиглүүлэгч хэн бэ?
-Миний аав, манай захирлууд. Мөн намайг бага байхад каратэ заасан багш маань.

-Тацуяа Хамада гэж хэн бэ?
-Би адал явдалт кинонд дуртай. Жеймс Алений “As A Man of Thinketh” бол миний ширээний ном. Сүүлийн хэдэн жилийн турш фитнесээр хичээллэж байна. Миний дуртай спорт бол регби, тулааны урлаг. Би залуудаа каратэ, кик боксоор хичээллэдэг байсан юм. Би голдуу япон хоол иддэг ч долоо хоногт нэг удаа монгол хоол иддэг. Хуушуур, буузанд илүү дуртай.  Лондонд байхдаа Харли Дэвидсоны мотоцикл унах дуртай байсан. Харамсалтай нь энд мотоцикл унах боломжгүй болохоор одоо миний мотоцикл Японд байгаа. Токиод очихоороо л унадаг.     

-Монгол хөгжиж буй орон. Бид АНУ, ЕХ, Япон, БНСУ-ын хөгжлийн түүхийг шимтэн уншиж, үлгэр дуурайл авахыг хичээж байна. Харин Япон өндөр хөгжсөн орон. Ер нь Япончууд ямар улс, хүмүүсийг үлгэр жишээ болгодог вэ?
-Зуун жилийн өмнө Япончууд АНУ болон барууны орнуудын хөгжлөөс суралцаж байв. Харин одоо Японы боловсрол, соёл, технологи, улс төрийн систем эдгээр орнуудаас ихээхэн ялгаатай. Одоо тэд Японоос суралцаж байна.      

-Японы хөгжлийн нууцын талаар яривал олон зүйл ярих хэрэгтэй болно. Таны бодлоор ямар хүчин зүйлс голлон нөлөөлсөн бэ?
-Түрүүн хэлсэнчлэн манай үндэстний суурь оюун санаа, зан чанар болон сэтгэн бодох арга барил ихээхэн хувь нэмэр оруулсан.     

СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД МОБИКОМ СҮЛЖЭЭНИЙ ЧАНАРТАА ОНЦГОЙЛОН АНХААРСАН

-Одоо би танаас эрхэлж буй ажлын тань талаар асууя. Мобиком группын томоохон хөрөнгө оруулалтын төслүүдээ танилцуулахгүй юу?
-1996 онд Мобикомыг байгуулснаас хойш бид харилцаа холбооны орчин үеийн дэд бүтэц байгуулахад хоёр их наяд төгрөгийн шууд хөрөнгө оруулалт хийжээ. Дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэхийн тулд энэ салбарт их хэмжээний хөрөнгө оруулахыг шаарддаг. Би 2016 онд Мобикомд ажиллаж эхэлсэн.         

LTE (Long term evolution) буюу 4G сүлжээг Монголд нэвтрүүлэхэд бид 100 тэрбум төгрөг зарцуулсан юм. Жилийн өмнө Монголд анх удаа LTE Advanced technology буюу “Carrier Aggregation”-ийг нэвтрүүллээ. Энэ нь хөдөлгөөнт интернетийн дата үйлчилгээг өөр өөр радио давтамжуудад хуваарилан дамжуулдаг. Дээрх давтамжуудыг нэгэн зэрэг хүлээн авах боломжтой гар утас ашиглаж буй хэрэглэгч хамгийн өндөр хурдаар дата үйлчилгээг ашиглах давуу талтай болсон. Ойрын хугацаанд бид дээрхтэй ижил хэмжээний хөрөнгийг дахин оруулна. Сүүлийн гурван жилд Мобиком сүлжээний чанартаа онцгойлон анхаарсан. Хэрэглэгчдэдээ илүү сайн үйлчилгээ хүргэхийн тулд 1000 станц шинээр байгууллаа. Олон мянган цагийн оновчлол хийн, чанарaa баталгаажуулсан.

Бид зөвхөн өргөн уудам газрыг хамарсан сүлжээтэй болохыг зорьдоггүй. Харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч компанийн хувьд хэрэглэгчээ чанартай сүлжээгээр хангах нь бидний үүрэг. Иймд өдөр тутмын үйл ажиллагаандаа олон улсын стандарт мөрдөж эхэллээ. Энэ стандартад зөвхөн чанарын шаардлагыг тусгаагүй, аюулгүй байдлаа хангах, хүрээлэн буй орчныг хамгаалах талаар ч тусгасан.

БИДНИЙ ДАВУУ ТАЛ БОЛ ЧАНАР

БИДНИЙ ДАВУУ ТАЛ БОЛ ЧАНАР

-Эдгээр нь ямар стандарт вэ?
-Олон улсын чанарын удирдлагын систем ISO 9001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны 18001:2007 болон Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн стандарт юм.

Харилцаа холбооны салбар ширүүн өрсөлдөөнтэй. Монголд энэ салбар улам өргөжиж байна.  Үйлчилгээ үзүүлэгчдийн санал болгож буй бараа бүтээгдэхүүн илүү их арилжааны шинж чанартай боллоо. Энэ нөхцөлд бидний давуу тал бол чанар. Та нэг зоогийн газарт дандаа ордог гэе. Тэр газрын хоолны амт таалагддаг учраас та сонгон үйлчлүүлдэг. Гэтэл нэг удаа байнга захиалдаг хоолоо автал огт өөр амттай хоолоор үйлчилбэл та дахин тэр зоогийн газрыг зорих уу? Мэдээж үгүй.

Энэ бол чанарын менежментийн гол цөм нь. Бид яг ижил, өндөр чанартай үйлчилгээг одоо ч, цаашид ч үзүүлэхээр хичээн ажиллаж байна. Олон улсын стандартын гэрчилгээ авсан нь бид илүү чанартай, найдвартай үйлчилгээ үзүүлэх хичээл зүтгэлийг үнэлж байгаа хэрэг. Үйлчилгээ үзүүлэгч салбарууд, арын буюу техникийн албад, маркетингаас, хүний нөөц гэх мэт бүх нэгж төлөвлөлтөөс эхлээд инженерчлэл хүртэлх бүх шат дамжлагад чанарыг хангахын төлөө ажиллана.

-Иргэд болон ААН-үүд юуг хувийн мэдээлэлд тооцох, яагаад хувийн мэдээллээ нууцлах шаардлагатайг мэддэг боллоо. Орчин үеийн амьдралын хэв маяг цахимжихын хэрээр хувь хүний мэдээллийн нууцлал хурцаар хөндөгдөх болжээ. Та бүхэн мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001 стандартыг харилцаа холбооны салбарт нэвтрүүлсэн цорын ганц компани. Хэрэглэгчдийнхээ хувийн нууцыг яаж хамгаалдаг юм бэ?
-Цахим халдлага дэлхий нийтийн үзэгдэл боллоо. Энэ төрлийн гэмт хэргийг дагнан мөрддөг цагдаагийн хэлтсүүдийг ч байгуулжээ. Цахим халдлагын арга барилыг өөрчилж байгаа нь байгууллагын хэрэглэгчдийг ч эрсдэлд оруулсан. Мобиком корпораци Монголын харилцаа холбооны тэргүүлэгч компани. Бид хэрэглэгчдэдээ аюулгүй үйлчилгээ үзүүлэх ёстой. Иймд мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартыг мөрдөх шаардлага үүссэн. Манай харилцагч, хамтран ажилладаг байгууллагууд Мобикомд бүрэн итгэж болно.            

Нэгдүгээрт, бид харилцагчийнхаа мэдээллийг хамгаалах системийг Монгол Улсын хувийн нууцыг хамгаалах хуулийн дагуу бүрдүүлсэн.  

Хоёрдугаарт, дээрх гэрчилгээг авахын тулд бид нямбай ажиллагаа шаардсан, олон удаагийн техникийн сорилыг даван гарсан. Бид өгөгдлийн аюулгүй байдалд ихээхэн анхаарна. Гэхдээ харилцагчийн мэдээллийг хамгаалахад орчин үеийн хэрэгсэл, хатуу чанд дүрэм журам хангалтгүй. Харин бүх ажилтан энэ нь яагаад чухал гэдгийг ойлгосон, энэ талаарх сэтгэлгээ, хандлагаа өөрчилсөн байх ёстой. Иймд бид хагас жил тутамд байгууллагын соёлын сургалтыг тогтмол зохион байгуулдаг.              

-Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны 18001:2007 стандартын талаар танилцуулахгүй юу?
-Компанийн үнэт зүйл нь хэрэглэгч мөн боловч нөгөө талаас ажилчид юм. Ажилтнуудад ажиллах аюулгүй орчныг нь бүрдүүлэх ёстой. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдалд дэлхий даяар анхаарах болсон. Мобикомд ажилд орох хүсэлтээ илэрхийлсэн олон зуун өргөдлийг хүлээн авдаг. Ажлаа аюулгүй хийх нөхцөлийг хангасан нь цалингийн дараах чухал хүчин зүйл. Иймд маш олон хүн Мобикомд ажиллахыг хүсэж байна. Энэ стандартыг хэвшүүлээгүй, мөрдүүлдэггүйгээс өдөр бүр шахуу ажлын байрны осол гарч байна. Дээрх стандартыг хангаснаар хүмүүс ажлын байрандаа гэмтэх нь буурна.       

ШИНЭ ТЕХНОЛОГИ БҮР ҮЙЛЧИЛГЭЭГ ХЯЛБАРШУУЛДАГ

-Цахим мөнгө болох Candy-г бүх операторын хэрэглэгчид ашиглах боломжтой болов. Ингэснээр хэрэглэгчид ямар давуу тал үүсэх вэ? 
-Та үүрэн холбооны аль операторын хэрэглэгч байхаас үл хамааран цахим мөнгө болох Candy-г ашиглаж болно. Энэ үйлчилгээ орон даяар нэвтэрнэ. Хэрэглэгчид төлбөр төлөх, гүйлгээ хийхдээ цахим мөнгөө ашиглаж болно. Одоогоор 200 орчим байгууллага цахим мөнгөөр үйлчилгээ үзүүлж байна. Энэ тоо цаашид өсөх юм. Санхүүгийн салбар цахимжсанаар бүтээмж нэмэгдэн, салбарын үр ашиг өсөн, алдаа ч буурна. Үүнийг дагаад иргэдийн амьдралын хэв маяг яаж өөрчлөгдөх вэ гэхээр хурдан шуурхай арга хэмжээ авдаг болохын сацуу илүү ухаалаг болно. Та хаана ч байсан, ямар ч цагт санхүүгийн үйлчилгээг авна. Энэ бол цахим мөнгөнд суурилсан, дижитал санхүү буюу Candy-гийн алсын хараа юм.  

-Candy бол манай улсад нэвтэрсэн финтекийн шинэ бүтээгдэхүүн. Мобиком групп санхүүгийн үйлчилгээг мэдээллийн технологи ашиглан үзүүлдэг. Одоогоор бид Candy цахим мөнгөөр төлбөр төлж, зээл авч байна. Цаашид хэрхэн өргөжих вэ?
-Шинэ технологи бүр үйлчилгээг хялбаршуулдаг. Гар утсаа ашиглан, цахимаар нэгэн рүүгээ мөнгө шилжүүлж, төлбөр төлж, данснаасаа бэлэн мөнгө авахын сацуу шуурхай зээл авч байна. Санхүүгийн асуудлыг илүү хялбар шийдэж байна.  

Бидний давуу тал бол орон даяар тархсан утасны сүлжээ. Монголын өнцөг булан бүрт манай худалдааны цэгүүд ажилладаг. 1.4 сая хэрэглэгчийн бааз/эко системийг бүрдүүлсэн Candy Pay аппликэйшнийг ашиглаж байна. Тэдний санхүүгийн эрэлтийн дийлэнхийг бид ганцхан аппликэйшнээр хангадаг.   

Хэрэглэгчдээс гадна Сandy-гийн үр шимийг шинээр бизнес эрхэлж буй иргэд, үйлчилгээ үзүүлэгчид хүртэх боломжтой. Candy-ийн API нээлттэй учир бусад аппликейшнууд Candy-тэй холбогдох боломжтой. Учир нь Candy үндсэн систем юм. Тэгэхээр аппликэйшний түвшинд холбогдон, өөрийн төлбөрийн систем болгон ашиглаж болно. Бизнес эрхлэгчид болон хэрэглэгчийг нэгтгэсэн, цахим худалдааны загвар болгон ашиглах ч боломжтой. Бид энэ онд "Ухаалаг үнэ цэнийг хэрэглэгчдийн амьдралд бүтээнэ" уриатай ажиллаж байна. Ингэснээр уламжлалт гар утасны холбоонд биш, шинэ бизнест төвлөрнө. Энэ ташрамд би амьдралын шинэ хэв маяг, хандлага бүтээх санаагаа та бүхэнтэй хуваалцъя. Үүнд Candy цахим мөнгө, дижитал санхүүгийн үйлчилгээ гэх мэт хэрэглэгчийн болон байгууллагын зах зээлд нэвтрүүлэх гайхамшигтай бүтээгдэхүүнүүд багтсан.  

Нэгдүгээрт, бид энэ цаг мөчид цахим мөнгөний бизнесийн дараагийн үе шат руу шилжиж байна. Өнгөрсөн онд мессеж зээлийн үйлчилгээг эхлүүлсэн. Иргэд гар утсаа ашиглан, санхүүгийн үйлчилгээ авах боломжийг нээсэн юм. Зээлээ цахим мөнгөөр эсвэл бэлнээр авч болно. 

Харин энэ онд бид ухаалаг утасны Candy төлбөрийн аппликэйшнийг амжилттай нэвтрүүлэв. Энэ үйлчилгээ хурдан танигдаж, хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээ болж байна. Ухаалаг утсыг олон төрлийн зорилгоор ашигладаг болсноор дуудлага хийх, интернетэд орох хэрэглээгээр хязгаарлахгүй боллоо. Энэ шилжилттэй зэрэгцэн бидний амьдралын хэв маяг илүү ухаалаг болж өөрчлөгдөж байна. 

Хоёрдугаарт, юмсын интернетийг ухаалаг амьдралаас салгаж ойлгож болохгүй. ICT expo-д бид юмсын интернетийн нэг жишээ болох “Vista Finder” нүдний шилийг танилцуулсан. Энэ шилийг ухаалаг утастай холбон, алсаас зураг, видеог газар дээрээс нь буюу шууд дамжуулах боломжтой. Мөн дуу, дүрсний өндөр чанартайгаар хялбархан дамжуулна. Энэ системийг олон салбарт ашиглаж болох бөгөөд бизнесийн өгөөжийг өсгөнө.            

-Дижитал хувьсал гэж юуг хэлээд байна вэ. Төрийн үйлчилгээ, эрүүл мэнд боловсролын салбарт энэ хувьсал яаж нөлөөлөх вэ?
-Хүмүүс банкны үйлчилгээг авахаар урт дараалалд зогсдог байсан. Одоо бол үгүй. Тэгэхээр бүх салбар үйл ажиллагаандаа шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгтэй. Яавал илүү хялбар болох вэ гэж бодох нь зөв. Дижитал буюу цахим өөрчлөлт эрүүл мэнд, боловсролын салбарт нэвтэрвэл маш том ахиц гарна.

АРВАН ЖИЛИЙН ДАРАА МОБИКОМ ГРУПП МОНГОЛЫН ШИЛДЭГ КОМПАНИУДЫН НЭГ ХЭВЭЭР БАЙНА

-Мобиком группийн охин компани Мьянмарт мэдээллийн технологийн outsourcing үйлчилгээг олон жилийн өмнөөс үзүүлж эхэлжээ. Энэ төслөө танилцуулахгүй юу?   
-Мобиком групп, “Монгол контент” компани Мьянмарт хэрэгжүүлж буй мобайл гар утасны төслийг хэрэгжүүлж байгаа нь бидэнд томоохон боломж олгосон. Энэ нь KDDI группийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын нэг. Энэ төслөөр дамжуулан бид олон улсын тавцанд технологи, бизнесийн чадавхаа батлан харуулж чадсан. KDDI-тай хамтран бизнесийн энэ загварыг өөр улсуудад ч хэрэгжүүлнэ.

-Мобикомын 10 жилийн дараахыг төсөөлбөл?
-Энэ асуултад тодорхой хариулах хэцүү. Арван жилийн өмнө та харилцаа холбооны салбарын хөгжлийг хэрхэн төсөөлж байсан бэ? Одоо бидний үзүүлж буй зарим үйлчилгээ болон технологи арван жилийн өмнө цоо шинэ байсан тул хэрэглээнд нэвтэрнэ гэдэгт итгэхэд бэрх байв. Арван жилийн дараа Мобиком Монголын шилдэг компаниудын нэг хэвээр байна. Харин бизнесийн загвар одоогийнхоос өөрчлөгдөнө гэж бодож байна. Бид гар утас, харилцаа холбооны технологиор дамжуулан хүмүүст амьдралын зорилго тэмүүллээ тодорхойлоход тусалдаг.

Бид хэрэглэгчдэдээ үндсэн үйлчилгээнээс л үнэ цэнэ өгөхийг зорьдоггүй. Бидний ажил өөр өөр салбарын хамтын ажиллагаа шаарддаг бөгөөд шууд бус үнэ цэнийг хэрэглэгчид өгөхийг хичээдэг. Дижитал санхүүгийн үйлчилгээ үүний нэг жишээ юм. Ирэх арван жилд Мобиком хүмүүсийн өдөр тутмын амьдралд илүү гүн нэвтэрнэ. 

ӨНГӨРСНИЙГ ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ Ч БИДНИЙ ИРЭЭДҮЙ ГЭРЭЛТЭЙ БАЙВАЛ…

-Томоохон компаниудад хандах ТББ, иргэний нийгмийн байгууллагуудын хүсэлт маш их байдаг. Тэдний хамтран ажиллах санал бүрийг шүүрч аваад хэрэгжүүлмээр санагддаг байх. Та бүхэн яагаад орон нутгийн хүүхдүүдийн сурах нөхцөлийг сайжруулах төслийг сонгосон бэ?
-Хүүхдүүд бидний ирээдүй. Бид өнгөрснийг өөрчилж чадахгүй ч бидний ирээдүй гэрэлтэй байвал бүх зүйл сайхан болно. Өнөөдрийг өөрчилснөөр илүү сайхан ирээдүйг бүтээх боломжтой. Иймд бид ИРЭЭДҮЙГ сонгосон. 

Нөгөө талаас хөдөөд ч ариун цэврийн байгууламжууд буюу орчин үеийн 00-оор үйлчлүүлэх нь хүүхдийн үндсэн хэрэгцээ юм. Улаанбаатарын хүүхдүүд ийм асуудалтай тулгардаггүй байх. Харин сумын сургуулийн хүүхдүүдэд модон жорлон том асуудал мөн.

21 дүгээр зуунд амьдарч байгаа тул энэ асуудлыг шийдэх ёстой. Хөдөө дэд бүтэц сул хөгжсөн тул Мобикомчууд хүүхдүүдэд туслахаар шийдсэн юм. Байдлыг өөрчилж, нэг зорилго дор нэгдвэл эерэг өөрчлөлт авчирч болохыг харуулахыг хүссэн. Бидний санаачлагыг Засгийн газар болон олон нийт дэмжсэн. Таван жилийн хугацаанд бид дөрвөн сум тутмын нэг сургуульд орчин үеийн бие засах газар байгуулсан.

Бид зөвхөн бизнест төвлөрдөггүй. Нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалтад ч анхаардаг. Корпорацийн нийгмийн хариуцлагын бодлогоо 2014 онд баталсан. Энэ дагуу хоёр жил тутамд бодлогоо шинэчилдэг. 2014-2016 онд бид хөдөөгийн хүүхдүүдийн сурч амьдрах нөхцөлийг сайжруулахад голлон анхаарсан. Орон нутгийн сургуулиудын бие засах өрөөнүүдийг орчин үеийн стандартаар тохижуулсан нь Монголд энэ чиглэлээр хэрэгжсэн хамгийн том төсөл.

2017-2018 онд хүүхдүүдийн сацуу ховорт тооцогдох болсон мазаалай баавгайг аварч хамгаалахад анхаарч ажилласан.           

-Мобикомын нийгмийн хариуцлагыг ярихаар 108 тусламжийн утсыг заавал дурдах ёстой. Энэ утсыг ажиллуулах болсноор амь нас, эрүүл мэнд нь эрсдэлд орсон хүүхдүүдийг хамгаалжээ. Энэ төслийн амжилтыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын дэргэдэх Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага үнэлж, “Дэлхийн хүүхэд, залуучуудын хамгааллын шилдэг дөрвөн төсөл”-ийн нэгээр шалгаруулсан. Мобикомын нийгмийн хариуцлагын бүх төслийн цөм нь хүүхэд байдаг уу?
-Хүүхдүүдэд энэ их чухал төсөл. Энэ төслийн ачаар хүүхдийн тусламжийн утсыг хууль ёсных болгон зөвшөөрсөн юм. Энэ утсыг ажиллуулснаар хүүхдийн эсрэг үйлдэж буй хүчирхийллийг бүртгээд зогсоогүй. Шаардлагатай буюу хүүхдийн биед гэмтэл үзүүлсэн гэх мэт ноцтой тохиолдлуудад шуурхай арга хэмжээ авдаг. Мобиком 11000 хүүхдэд туслан, тэднийг аварсан нь бидний бахархал. Гэхдээ цаашид энэ тоо 0 болоосой гэж би хүсдэг.

-Хиймэл оюун ухаан (AI), өргөтгөсөн бодит байдлын (AR) талаар бид гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс сонирхон уншдаг ч бидэнд нөлөөлөхгүй гэж боддог. Эдгээр нь өндөр хөгжсөн орнуудад л хамаатай гэж санадаг. Таны бодлоор эдгээр нь Монголд хэтдээ нөлөөлөх болов уу?    
-Эдгээр технологи бидний одоогийн бизнес, амьдралаас хол сонсогдож болох юм. Гэсэн ч шинэ технологийн давлагаа Монголд ч хүрнэ.

Гэхдээ эдгээрээс өмнө робот технологи буюу автоматжуулалттай танилцана. Энэ нь хиймэл оюун ухаан, өргөтгөсөн бодит байдлаас ихээхэн ялгаатай ч зарим талаараа төстэй. Робот технологийн дагуу зарим шат дамжлагыг автоматжуулан, дүн шинжилгээг хүн хийж, зааврыг ч хүн өгдөг онцлогтой. Харин хиймэл оюун ухаан, өргөтгөсөн бодит байдлын технологид эдгээр үйлдлийг хүн хийхгүй, өөрсдөө гүйцэтгэдэг.

Аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнууд бүтээмжээ өсгөхийн тулд робот технологи өргөн нэвтэрч байна. Энэ чиг хандлагыг бид удахгүй Монголд харна. Үүний дараа хиймэл оюун ухаан, өргөтгөсөн бодит байдал гэх мэт технологиуд илүү бодит болох болов уу.       

-Ухаалаг гар утасны технологи хурдацтай хөгжин, хурууны хээ, Face ID-гээр хэрэглэгчийг таних боллоо. Гэвч зарим хүн эдгээрт эргэлздэг.
-Энэ бол технологийн дэвшил. Би энэ салбарт ажиллах болсноор энэ мэт өөрчлөлтийг эерэгээр хардаг болсон. Хурууны хээ, царай гэх мэт хүний био метрийн мэдээллийг дахин давтах боломжгүй тул маш сайн хамгаалалт юм. Гар утас үйлдвэрлэгчид аюулгүйн системдээ эдгээрийг ашигласаар байна. Учир нь найдвартайн сацуу хэрэглэгчид ч хялбар байдаг.

-Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл авах иргэдийн тоо буурч, гар утсаараа гадаад ертөнцтэй холбогдох нь ихэслээ. Мөн контентийн агуулга, бүтэц өөрчлөгдөж байна. Та контентийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?
-Контент үйлдвэрлэл Монголд хараахан хөгжөөгүй ч чухал салбар. Дэлхий дахинаа энэ бизнес эрчээ авч байна. Энэ салбарт хүчтэй тоглогч болсноор ихээхэн ашигтай ажиллах, эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах боломжтой. Бид хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг соргогоор анхаарч мэдэх нь чухал. Бидний байгуулсан дэд бүтэц контентыг хэрэглэгч нэг бүрт хүргэх гол талбар юм.    

-Та бизнесээ дөнгөж эхэлж буй залууст ямар зөвлөгөө өгөх вэ?
-Зорилго чинь тодорхой байж, хүсэл эрмэлзэл чинь их хүчтэй байх ёстой. Чиний хийхээр зорьж буй зүйл чиний мөрөөдөл байж болно. Гэхдээ үүнийгээ төлөвлөгөө гэж нэрлэн ажиллаж эхэлбэл бодитой болдог. Харин цагийн хуваарьт оруулан, нарийвчлан төлөвлөж ажиллавал чи амжилтын замдаа орлоо гэсэн үг.

-Цаг гарган, дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа.  

Гэрэл зургуудыг: Д.Жавхлантөгс, О.Сүхбат

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан