“Зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчин, олон улсын туршлага” сэдэвт хэлэлцүүлэг эдийн засагчид, судлаачдын дунд болж өнгөрсөн. Энэ үеэр Монголбанкны дэргэдэх “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн”-гийн захирал С.Дэмбэрэлтэй уулзаж, зээлийн хүүг бууруулах арга замын талаар тодруулсан юм. Хэрвээ одоогийн нөхцөл байдалд зээлийн хүүд дээд хязгаар тогтоовол хүсэж байсан үр дүндээ хүрч чадахгүй гэж үзэж буйгаа тэрбээр илэрхийлэв.
-Зээлийн хүүг бууруулах цаг нь болсон гэж та үзэж байна уу?
-Зээлийн хүү болон позицын хүүний зөрүү 1993 оноос хойш 2017 он хүртэл буурах хандлагатай байсан. Гэсэн ч хангалттай хэмжээгээр буурч чадаагүй. Иймээс өрх, аж ахуйн нэгжүүд зээлийн хүүг бууруулахыг хүсээд байгаа юм. Монголбанкнаас өргөн хүрээтэй, иж бүрэн шинжтэй арга хэмжээ авах цаг болсон гэж бодож байна.
Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийг санхүүгийн тогтвортой зөвлөлөөс баталсан. Иймд зээлийн хүүг бууруулах төлөвлөгөөг сангийн яам, СЗХ, Монголбанк болон хадгаламжийн корпорацууд хэлэлцэн гаргана.
-Төв банк санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах асуудлыг ямар учраас хуульд тусгах гэж байгаа юм бэ?
-Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны Монгол улсыг бусад оронтой харьцуулсан судалгаанд манай улсад санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль тогтоомж байдаггүйг дурдсан байсан. Санхүүгийн хэрэглэгч гэдэгт ББСБ, арилжааны банк болон ломбарднаас зээл авсан хувь хүн, өрх, аж ахуйн нэгж байгууллагууд хамаарч байгаа юм.
Хэрэв зээлийн хүүг бууруулах стратегийн төлөвлөгөөг сайн гаргаад, баталж чадвал 1-2 жилийн дараа үр дүнгээ өгч эхэлнэ.
Харин хуулийн заалтанд тэдгээрийн эрх ашгийг хамгаалах тухай нэр томьёолол одоогоор алга. Харин санхүүгийн хэрэглэгч гэсэн нэршил агуулсан зарим заалт нь байсан ч иж бүрэн шинж чанартай биш.
Монгол улсад зээл олгогч болон зээл авч буй талуудын хүсэл эрмэлзлэлийг бүрэн дүүрэн, тэнцвэртэй илэрхийлэх эрх зүйн орчин дутагдаж байна.
-Зээлийн хүүд дээд хязгаар тогтоох нь үр дүнтэй арга байж чадах уу?
-Хуулийн зохицуулалтаар зээлийн хүүд дээд хязгаар тогтоож болно. Гэхдээ үүнээс гарах сөрөг үр дагавар их.
Ийм зохицуулалт хийхийн өмнө санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан эрх зүйн орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Хэрвээ одоогийн нөхцөл байдалд зээлийн хүүд дээд хязгаар тогтоочихвол хүсэж байсан үр дүндээ хүрч чадахгүй.
-Зээлийн хүү бууруулах стратегийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх вэ?
-Стратегийг маш сайн төлөвлөж хийх ёстой. Нөгөөтэйгүүр, зээлийн хүүг бууруулна гэдэг нь зээл олгогч болон зээл авч буй хоёр талын үйл явцыг хэлдэг.
Ийм учраас арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага гэх мэт зээл олгож буй тал зээлийн хүүг бууруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэх гэх мэт санаачилгатай арга хэмжээ авч эхлэх нь зүйтэй.