Сенегал-Колумбын шигшээ багуудын тоглолт 1-0 харьцаагаар өндөрлөлөө. Тоглолтын 74 дэх минутад Мина гоол оруулснаар ялалтыг өөрийн талд эргүүллээ. Хэсгээсээ Колумб 1-ээр гарч байна.
Ийнхүү Колумб өнөө шөнө болох Англи-Бельгийн шигшээ багуудын тоглолтын дараа ялсантай нь тоглохоор болж байгаа юм.
Сонирхуулахад, өнөөдрийн тоглолт Самара цэнгэлдэхэд боллоо.
Оросын 6 дахь том хот Самара нь хуучин зөвлөлтийн үед сансрын хөтөлбөрийн төв байсан байна. Самара цэнгэлдэх 65 метрийн өндөртэй шилэн дээвэртэй өвөрмөц шийдэлтэй хийгдсэн бөгөөд шөнийн цагт ч гэрэл цацруулж байдаг байна.
Самара болон Волга голууд нийлэх заагт оршдог Самара хотын уг цэнгэлдэхийг нийт 320 сая долларын өртөгөөр хийсэн бөгөөд 44395 хүний багтаамжтай аж.