Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад дахь Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн тоо өсч нийтдээ 30-аад улсын 3000 гаруй хөлөг онгоцыг бүртгээд байна.
Энэ талаар Монгол Улсын Далайн захиргааны дарга С.Түвшинтөрөөс тодруулбал, “Далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийн хүрээнд Монгол Улс хөлөг онгоцны нээлттэй бүртгэлийн үйл ажиллагааг 2003 онд Сингапур улсад эхлүүлснээр манай улсын хөлөг онгоцны бүртгэл дэлхийд Люксeмбург, Щвейцарь улсуудын дараа далайд гарцгүй орнуудын үүсгэн байгуулсан гурав дахь хөлөг онгоц бүртгэлийн газар болон гарч ирсэн түүхтэй юм.
Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд өссөн дүнгээр 30-аад улсын 3000 гаруй хөлөг онгоцыг бүртгээд байгаагаас 300 орчим хөлөг онгоц байнгын бүртгэлтэй юм. Манай улс хэдийгээр далайд гарцгүй ч, Монголын хөлөг онгоцны бүртгэл нь зарим далайд гарцтай орнуудтай харьцуулахад бүртгэсэн онгоцны нийт даац болон тоогоор илүү байгаа нь өнгөрсөн хугацаанд тухайн салбартаа тодорхой хэмжээний орон зайг эзэлж чадсаны илрэл” хэмээн онцолсон юм.
Тодруулга: Монгол Улс энгийн (энэ нь дотроо түр ба байнгын), богино хугацааны, моргэйж, хөлөг онгоц дангаар түрээслэх гэсэн төрлүүдээр хөлөг онгоц бүртгэдэг байна. Одоогийн байдлаар манай улс нийт 5 улсад итгэмжлэсэн агент томилон ажиллаж, мөн “Lloyd's Register”, “Korean Register”, “Russian Maritime Register of Shipping” зэрэг хамтран ажиллаж, хүлээн зөвшөөрсөн байгууллагуудаар дамжуулан Монгол Улсад бүртгэлтэй хөлөг онгоцны үзлэг, шалгалтыг өргөн сүлжээгээр зохион байгуулж байна.
Б.Болд