АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өнөөдөр Финляндын нийслэл Хельсинки хотод уулзана.
Доналд Трамп гэргий Меланиагийн хамт Хельсинки; газарджээ. Тэрээр Путинтэй хийх уулзалтаас төдийлөн өндөр үр дүн хүлээхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсоны дараа Хельсинкэд иржээ. Үүгээр түүний Европ дахь айлчлал дуусна.
Хоёр улсын төрийн тэргүүнүүд өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэнэ гэж судлаачид таамаглаж байна:
- 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ОХУ-ны 12 иргэнийг АН-ын цахим хуудас олон тус намын нэр дэвшигч Хиллари Клинтон руу халдсан хэргээр буруутгасан юм. Мөн намын дотоод ажилтай холбоотой баримт бичгүүд олж авсан гэж үздэг. Тэднийг 11 зүйл ангиар буруутгасан.
- ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэн явдал,
- Сирид өрнөж буй үйл явдлууд
- Цөмийн зэвсгийн тархалт,
ОХУ-ын Ерөнхийлөгч Путин хөл бөмбөгийн ДАШТ 2018-ыг сайн зохион байгууллаа гэх магтаалд даруулаад байна. Харин Доналд Трамп Европт ажиллах хугацаандаа барууны түншүүдээ ширүүн шүүмжилсэн юм. Гэхдээ тэрээр Путин руу ямар нэг дайралт хийгээгүй. Иймд хэдэн цагийн дараа эхлэх уулзалтын үеэр Трамп ямар нэг гэнэтийн бэлэг барьж болзошгүй хэмээн Европын түншүүд нь болгоомжилж байна. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгчийн дипломат харилцааны талаарх ойлголт, хандлага тогтсон хэв жаягийг эвдэх нь ердийн үзэгдэл. Иймд уулзалтын үр дүнг таамаглах аргагүй.
Мөн одоог хүртэл хоёр удирдагчийн уулзалтын хөтөлбөрийг зарлаагүй байна.
АНУ-ын АН-ын гишүүн Том Перез “ОХУ Америкийн дайсан биш” гээд Путинтэй хийх уулзалтаа цуцлахыг Трампад уриалжээ. Мөн Бүгд Найрамдах намын гишүүн Жон Мккэйн “Хэрэв болж өнгөрсөн бүхэнд ОХУ-ыг хариуцагчаар татахад бэлэн биш бол энэ уулзалтыг зохион байгуулах ёсгүй” гэжээ.
Харин өнөө өглөөний жиргээндээ Доналд Трамп ОХУ-АНУ-ын зогсонги харилцаа Америкийн өмнөх Ерөнхийлөгч нарын тэнэг үйлдлээс үүдэлтэй гээд “Мөн дээрээс нь чөтгөрийн ав ч эхэлсэн” гэжээ.
Эх сурвалж: bbc.co.uk