Замын хөдөлгөөний дүрмийн шалгалтын асуултыг Хятад, Солонгос, Япон, Орос, Англи хэл дээр хөрвүүлж гадаадын иргэдээс шалгалт авч эхэлсэн байна.
Гадаадын иргэдийн жолооны үнэмлэх солих Замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахим хэлбэрт шилжүүлэн авч байгаатай холбоотойгоор Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд тус шалгалтын 200 асуултыг дээр дурдсан таван хэл дээр хөрвүүлж гадаадын иргэдээс жолоодох эрхийн цахим шалгалтыг авах боломжийг бүрдүүлжээ.
Мөн жолоодох эрхийн үнэмлэх олгох журмын 3.1.3 дахь хэсэгт заасан “Эрүүл мэндийн хуудас”-ыг Эрүүл мэндийн болон цагдаагийн байгууллагын цахим хуудаснаа иргэд татан авах боломжийг бүрүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох ангилал ахиулах шалгалтыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийн 10 асуулт бүхий тестийн шалгалтыг Дүнжингарав худалдааны төв дэх “Иргэдэд үйлчлэх төв”-ийн шалгалтын танхимд цахим хэлбэрээр авч байгаа аж.