Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Английн сүм хийдийн хот болсон Салисберид сэтгэцэд нөлөөлөх бодисоор балмад халдлага хийлээ хэмээн буруутгав. Уг явдлын учир шалтгаан нь Оросын давхар тагнуулч Сергей Скрипал, охины хамт эмнэлэгт маш хүнд байдалтай хүргэгдсэнтэй холбоотой юм.
Хатагтай Мэй Төлөөлөгчдийн танхимд хэлсэн үгэндээ Кремлийг хатуу зэмлэж, тагнуулч асан Скрипалыг Орост боловсруулсан цэргийн зориулалттай Новичок хэмээх сэтгэцэд нөлөөлдөг бодисоор хордуулсан хэмээн мэдэгдэв. Тэрбээр “Манай Засгийн газар Сергей ба Юлия Скрипал нарын эсрэг үйлдэлд Оросыг буруутай гэх маш өндөр магадлал бий” гэжээ.
Тэрбээр цагдаа биологийн шинжээчид, Британийн цэргийн химийн зэвсэглэлийн судалгааны төвийн долоо хоног хийсэн мөрдөн байцаалтын дүгнэлтээс эш татсан байна.
Хатагтай Мэй уг асуудлыг ирэх мягмар гараг хүртэл тайлбарлах хугацаа өгөөд үгүй бол Ерөнхийлөгч Владимир Путины Засгийн газрын эсрэг өргөн хэмжээний хориг тавих болно хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр “Төлөөлөгчдийн танхимд үнэмшилтэй хариу өгөхгүй бол үүнийг Нэгдсэн вант улсын эсрэг хууль бусаар хүч хэрэглэсэн явдал гэж үзэх болно” гэжээ. Оросын Гадаад хэргийн яам Мэйгийн мэдэгдлийг “Британийн парламент дэх циркийн тоглолт” хэмээн үл тоов. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Дүгнэлт нь илэрхий, өдөөн хатгалгад суурилсан бас улс төрийн өнгө аяс” гэжээ.
Хатагтай Мэй энэ сарын 4-нд Салисбэрид халдлагад өртсөн Скрипалын мөрдөн байцаалтыг танилцуулахад Төлөөлөгчдийн танхим анир чимээгүй сонссон байна. Оросын тагнуулч асан Скрипал гэгч Британийн МI6 тагнуулын газарт мэдээ дамжуулж, дараа нь солилцоогоор энд ирсэн хүн.
Мэй цааш нь Британи дахь Оросын Элчин сайд Александр Яковенког Гадаад хэргийн яаманд дуудан ирүүлж, уг халдлагын талаар Оросын тал юу мэдэж байгаагаа тайлбарлахыг шаардсан 36 цагийн шаардлага тулгасан гэж мэдээлэв. Тэрбээр “Энэ бол Оросын зүгээс манай эсрэг хийсэн шууд халдлага эсвэл Оросын Засгийн газар асар аюултай бодисоо хяналтаасаа алдаж, өөр нэгний гарт оруулсан явдал” гэсэн байна.
Сөрөг Лейбор намын тэргүүн Жереми Корбин Ерөнхий сайдад хандаж, АНУ-ын Магнитскийн хуультай адил арга хэмжээг хоригт оруулахыг шаарджээ. Энэ нь хууль эрхийг зөрчсөн Оросын харьяатуудад виз олгохыг хориглож, хөрөнгийг хураах арга хэмжээ юм. Ноён Корбан оросууд Консерватив намд 800 мянган паунд өгсөн учир Мэй Оросын олигархууд болон тэдний хамсаатнуудыг онилохоос түдгэлзэж байна хэмээн буруутгаж, “Ичгэвтэр хэрэг, шившиг” гэж хашгирч байв.
Хатагтай Мэй Лондонд амьдарч байгаа оросуудыг “ижил багсаар будаж болохгүй” гээд харин Путины хамсаатнуудыг шийтгэх Лейборуудын саналыг дэмжихээ илэрхийлжээ. Түүний Засгийн газар Магнитскийн нэмэлтийг батлахын тулд намуудтай зөвшилцөхийг санал болгосон бөгөөд хүний эрхийн зөрчлөөс шалтгаалан хөрөнгө хураахыг олонх нь дэмжих байх гэж эрх баригч намын албаны хүн ярьсан байна.
Москвагийн эсрэг Лондоны авах арга хэмжээний нарийн зүйл тодроогүй боловч Оросын дипломатуудыг албадан гаргах асуудал хөндөгдөж магадгүй. Британийн Гадаад хэргийн яам энэ жил Орост болох Хөл бөмбөгийн ДАШТ-д Английн багийг оролцуулахгүй гэсэн төлөвлөгөө байхгүй гэжээ.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Жинс Столтенберг “Сэтгэцийн бодис ашигласан нь аймшигтай, хүлээн зөвшөөрч болшгүй үйлдэл.Их Британи өндөр үнэлэгддэг холбоотон учир энэ хэрэг явдал НАТО-гийн сэтгэлийг ихээхэн түгшээж байна. Тус эвслийн албаныхан Британитай уг асуудлаар ярилцсан” гэв.
Жорж Паркер