“Ээж, зөв асуулт тавихад таны ухаан хүрнэ л дээ...” гэсэн янзтай охин минь над руу харав. Магтаалын үг хэлчихээд араас нь бас зэмлэх болдог учир “Гуйя, чимээгүй л бай” гэлээ. Бид ээлжит хотдоо, ээлжит их сургуулийнхаа нээлттэй хаалганы өдөрт оролцож явсан юм. 17 нас бол заримдаа бүх хүний анхаарлыг татаж, магтуулахыг хүсдэг, эсвэл хэн ч намайг анзаарахгүй байгаасай гэдэг адармаатай үе. Энэ хоёр хүслээ зэрэг биелүүлэх боломжгүй гэж ВВС-гийн мэдээний нэвтрүүлэгч Яна Литвинова тэмдэглэжээ.
БЭЛЭН БАРАА ӨГӨХ
Их Британид их сургууль хангалттай бий бөгөөд тус бүрнээ оюутан элсүүлэхийг зорино. Үүний тулд тэд өөрсдийгөө “худалдах” гэж нээлттэй хаалганы өдрүүд зарладаг. Тус улс дээд боловсролыг төлбөртэй олгодог юм. Их сургуулиуд үндсэн хөрөнгөө оюутны төлбөрөөс бүрдүүлдэг учир байгаа бүх суудлаа дүүргэхийг эрмэлздэг. Төлбөр өндөр учир ядаж эцэг, эх нь сургуулиа сурталчилж байгаа хүнд асуулт тавимаар байдаг ч үүнийг хүүхдүүд тэр бүр хүсдэггүй. Криминолог буюу гэмт хэрэг илрүүлэх арга барилын тухай ухаан болон бүжгийн лекцэд хангалттай суусан болохоор би “Таныг юу төөрөгдүүлж байгааг хэрхэн ойлгох вэ” сэдвээр хангалттай бичиж чадна.
ЭЦЭГ, ЭХЭД ЮУ НЬ ТААЛАГДДАГ ВЭ
Оюутны хотхон бол хүүхэд тань амьдарч, ажиллаж, идэж, унтах газар. Тиймээс сонголтоо анхаарал, болгоомжтой хийх хэрэгтэй. Юуны түрүүнд би чадавхтай оюутнуудын анхаарлыг хэнтэй харилцах, хотхоны тохь тух, аюулгүй байдал, ойр орших цайны газар, тэрчлэн нийтийн тээвэр байдаг, эсэхэд хандуулъя.
Энэ бүх шаардлагадаа нийцэх газар олох нь тийм ч амар байгаагүйг уншигч танд хэлэх ёстой. Жишээлбэл, Бат гэдэг алдартай үзэсгэлэнт хотод шилдэг оюутнууд сурдаг “Бат” их сургууль байдаг. Гэтэл хүн бараг мэдэхгүй “Бат” амралт сувиллын их сургууль байдаг. Улсдаа бараг л хамгийн аюулгүй газар. Авто вокзалаас шугамын автобусаар 30 минут явж хүрдэг, хотын гадна оршдог болохоор аюулгүй, нуур, голын дэргэд байгалийн үзэсгэлэнт газар оршдог.
Өөрөөр хэлбэл, хэр баргийн хүн муу санаа өвөрлөж тийшээ явахгүй. Гэхдээ нарийн төлөвлөгөө боловсруулсан гэмт хэрэгтнүүд халдвал тэднээс хамгаалах найдвартай хамгаалалт байхгүй. Нөгөө талаас, хүүхэд Бат хотоор жаахан зугааллаа гэж бодъё. Оройтвол автобус явахгүй. Таксины мөнгө мэдээж байхгүй. Ийм тохиолдолд “дархан цаазат газар” руугаа яаж очих билээ. Тааралдсан хэний ч машинд сууж мэднэ! Тиймээс энэ талаар түрүүлж бодох хэрэгтэй. Английн зүүн өмнөд хэсэгт орших Чичестерийн их сургуулиуд, оюутны хотхонууд хот дотроо оршдог.
Гэтэл төмөр замын өртөө нь хотоосоо жаахан зайтай. Бас нэг газраас нөгөө рүү явган явж хүрэх боломжгүй. Кентербери хот бараг бүх талаар дажгүй боловч сургуулийн хотхон руу очихын тулд нэлээд хол зам туулдаг. Газар доогуур явсан гарц бий. Гэхдээ миний охин аюулгүй байдлын дүрэм үргэлж мөрдөх болов уу? Винчестер хот боломжийн санагдсан. Оюутны хотхон, супермаркет, түүхэн дурсгалт газрууд нь ойрхон, тохь тухтай төдийгүй их сургуультай нь залгаад том эмнэлэг байдаг. Энэ маш ашигтай байрлал шүү. Гэхдээ энд нэг бага зэргийн дутагдал бий нь хүйсийн харьцаа. Тодруулбал, нэг охинд гурван залуу ногддог. Миний хувьд энэ нь тун таагүй асуудал. Залуус хичээлд садаа болох учир тэднээс хол байсан нь дээр гэж миний охин одоохондоо хэлж байгаа.
ХҮҮХДИЙГ БҮҮ ТҮГШЭЭ
Нэг талаас хүүхдээ түгшээхгүй, нөгөө талаас хэрэгтэй асуултыг багш нарт хэрхэн тавих вэ? Багш нартай ямар нэг байдлаар ярилцах гэсэн миний урьдын оролдлогууд хүүхэд түгшээснээс өөр зүйлгүй өнгөрсөн. Хүүхэд бүр өөрийн гэсэн сонирхол, их сургууль, багштай. Хоёр хүүхдийнхээ сонирхсон сургуульд очиж, хоёронтаа ойлгосон. Лекц дуусаж, танхим суларсны дараа хувийн журмаар би хэн нэгэнд асуулт тавьж болно гэсэн тохиролцоог том охинтойгоо хийсэн. Хоёр дахь охин минь арай зоригтой байж таарсан учир хоосон танхимд цор ганцаараа үлдээгүй.
ДУУГҮЙ БАЙХ НЬ МЯНГАН ҮГНИЙ ТАГЛАА БИШ
Үнэнийг хэлэхэд, бидний байгуулсан тохиролцоо ёстой “там”. Сэтгүүлчийн сурсан зангаараа ээлжит багшийн эмзэг газрыг барьж аваад л “болгож” өгмөөр байлаа. -Хулганахан минь гэж өхөөрдөн байж Ковентри их сургуулийн сүүлийн лекцийн үеэр охиноосоо гуйлаа. -Хэрэггүй ээ, багш дуугүй болох хүртэл асуулт тавьж болохгүй гэж охин минь түгшин шивэгнэв. -Тэр шал дэмий юм яриад байна шүү дээ хэмээн би бууж өгсөнгүй. -Ээж ээ, чимээгүй гэж шивэгнэсэн нь бусад сонсогчдод ч ойлгомжтой байв.
ХЭЗЭЭ ТҮШИГ ТУЛГУУР БОЛОХ ВЭ
Миний гайхлыг юу хамгийн их хүргэдгийг мэдэх үү? Эцэг, эхтэйгээ аль болох бага харилцахыг хичээж, өөрсдийгөө том хүнд тооцдог болсон өнөөгийн өсвөр үеийнхэн (их британи хүүхдүүдийн талаар) нээлттэй хаалганы өдрүүдэд эцэг, эхийн хамт л ирнэ. Бие даалгах гээд эхнээс нь зай барихаар хүүхдүүд намайг далбаан доороо маш хурдан дууддаг. Нээлттэй хаалганы өдөрт оролцохын тулд өмнөх өдөр нь зочид буудалд бууна. Ойролцоох супермаркетаар орж, идэж, уух юм аваад өрөөндөө орно. Авсан хүнсээ идэнгээ зурагтаар кино үзэж, сэтгэгдлээ хуваалцана. Дараа нь сайхан унтаж, амраад, өглөөний цайгаа өрөөндөө уугаад ээлжит сургуультайгаа танилцахаар явахын сацуу шинэ хотынхоо түүхэн дурсгалт газартай танилцаж, өдрийн зоог барин, төмөр зам, метрогоор зорчиж үзээд, харьдаг.
“ҮХМЭЛ” ГАЗАР
Дурсгалт газрууд галт тэргээр хоёр цаг 30 минут явах зайд оршдог нь сайхан. Нээлттэй хаалганы өдрийн дараа санал бодлоо заавал солилцдог. Ковентрийн их сургуулийн нээлттэй хаалганы өдрийн журмын дагуу мэргэжлийн тухай лекц сонсож, элсэлт хариуцсан захиргааны хүнтэй уулзаж, сургуулийн орчинтой танилцсан.
Үүний дараа би “За, ямар байна?” гэдэг тогтсон асуултаа тавина. “Үхмэл газар” хэмээн шууд л хариулна. Элсэх оюутнууд, тэдний эцэг, эх, жуулчны цуваа явж өнгөрсний дараа “Үхмэл газар” гэсний учрыг асуулаа. “Ямар ч хөгжил хөөргүй, ерөнхийдөө уур амьсгал нь нэг л биш ээ” хэмээн охин минь тайлбарласан.
-Өөрөөр хэлбэл таалагдсангүй юу хэмээн тодруулахад, урьдын адил бага балчир, логик сэтгэн бодох чадваргүй гэж би үздэг охин минь “Үгүй” хэмээн маш тодорхой хариулав. -Тэр хүн (захирал) бидэнд ажилд орох өргөдлийг хэрхэн зөв бичих, ярилцлагад яаж орох, ажлын байрны эрэлт, мэргэжилтэй боловсон хүчин дутагдаж байгаа талаар л ахин дахин ярилаа. Надад таалагдсангүй гэв.
Лекцийн дараа захиралтай ярилцаад надад ч мөн таалагдаагүй учир бид Ковентриг жагсаалтаас хасаж, сүм үзэхээр явлаа. Харин Портсмут бидэнд таалагдлаа. Гэхдээ нэг асуудал тулгарсан нь тэнд хурдны галт тэрэг байхгүй, тасалбар нь үнэтэй байсан. Бас их болгоомжтой баймаар дүүргүүдтэй юм билээ.
ЦОРЫН ГАНЦ ЗӨВЛӨГӨӨ
11 их сургуультай танилцсан миний хувьд ирээдүйн хоёр оюутандаа нэг захирлын ганц зөвлөгөөг уламжилсан. “Бороотой үед ч таалагдахаар хотын их сургуулийг сонгоорой. Өөрөөр хэлбэл, эндхийн бүсэд ховорхон, нарлаг хотыг сонгоно гэсэн үг. Хэдийд ч эцэг, эх тань гэнэт ирэх бус, тэдэндээ очих боломжтой тийм газрыг сонгоорой” гэж захирал хэлсэн юм.
ТУСДАА АМЬДРАХ УУ
Миний ихэр охин хэзээ нэгэн цагт яваад өгөхийг одоо л ойлгож байна. Сонирхол нь адилгүй учир өөр өөр газрыг зорино гэдгээ тэд сайн мэдэж буй. Тиймээс ч тэдний хүсэлтээ гаргаж болох таван сургуулиас ганц нь давхцаж таарсан.
-Бид яаж хамтдаа зурагт үзэж болох билээ гэж нэг нь санаа зовонгуй асуулаа.
-Скайпаар үзнэ дээ гэж нөгөө нь хариулав.
Энэ нь надад “Саллитай Харри уулзахад” гэдэг киноны алдартай хэсгийг санагдууллаа. Үүнд гол дүрийн хоёр баатар тус тусын орондоо хэвтэж, адилхан кино үзэхдээ утсаар сэтгэгдлээ хуваалцдаг хэсэг гардаг юм. Харин өнөө цагийн технологи уг үйл явдлыг улам боловсронгуй болгож байна. Бас тэр хоёр надаас тэтгэвэрт гарсан хойноо хаана амьдрахыг сонирхсон.
Хоёулаа л надтай ойр байхыг, ядаж л хэн нэгнийг нь гомдоохооргүй, тэр хоёрын дунд амьдрахыг хүсэж байв. Нэг нь Шинэ Зеландыг зорих хүсэлтэй бол нөгөө нь Британийн арлууддаа байна гэдгээс үзвэл тэдний дунд нь гэхээр Энэтхэгийн Андхра-Прадеш муж буюу миний амьдрахыг огт хүсдэггүй газар болж таарлаа. Гэхдээ амьдрал бидний бага залуугийн мөрөөдөлтэй ямар ч холбоогүй, гэнэтийн асар их бэлгээр дүүрэн байдаг. Жишээ нь, би өсөж төрсөн хотоо төдийгүй эх орноосоо харьд байхын чинээ бодож байгаагүй. Гэхдээ одоо дасчээ. Үнэнийг хэлэхэд, сургуульд элсчихвэл дараа нь учир нь олдоно оо.
З.Амгалан