Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хангайн бүсийн зөвлөгөөн Өмнөговь аймагт өчигдөр эхэллээ.
Энэ үеэр дараах мэдээллийг өглөө.
ХХААХҮЯамны МААБХЗГ-ын дарга Д.Батмөнх:
2017 оны байдлаар мал аж ахуйн салбар ДНБ-ий арван хувийг бүрдүүлж, ажиллах хүчний 28 хувь энэ салбарт ажиллаж, экспортын орлогын 6,6 хувийг эзэлж байна.
Улсын хэмжээнд 169 мянган малчин өрх аж төрж, 303 мянган малчин, 3 мянган фермер бий. Мал аж ахуй
- 426 мянган тонн мах,
- 919 сая литр сүү,
- 96 сая ширхэг өндөг,
- 14 сая ширхэг арьс шир,
- 30 мянган тонн ноос,
- 10 мянган тонн ноолуур бэлтгэх түүхий эдийн нөөцтэй.
ХХААХҮЯамны БТГ-ын ахлах мэргэжилтэн Г.Сувдаа:
Эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд энэ онд хоёр суурь хуулийн хэрэгжилтийг хангах таван хуулийн төсөл,
- Таримал ургамлын үр сортын тухай,
- Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Бэлчээрийн тухай,
- Мал аж ахуйн хөгжлийг дэмжих тухай гэсэн 10 хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
- Мөн Зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай,
- Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
- Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээний тухай,
- Худалдааны тухай,
- Тариалангийн даатгалын тухай,
- Жижиг, дунд үйлдвэрийн тухай гэсэн таван хуулийн төслийг боловсруулж байгаа юм.
Тус салбарт одоогоор “Малын эрүүл мэнд”, “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур”, “Жимс жимсгэнэ”, “Хүнсний ногоо” зэрэг дунд хугацааны хөтөлбөр хэрэгжиж байна.
ХХААХҮЯамны Хөнгөн ҮБХЗГ-ын мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа:
21 аймагт 100 хөнгөн үйлдвэр байгуулах зорилт бүхий хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар
- Баян-Өлгий аймагт малын тэжээл, хатгамлын,
- Хөвсгөл аймагт хуурай сүүний,
- Дархан-Уул аймагт шингэн бордооны үйлдвэр байгуулсан.
- Хэнтий, Сэлэнгэ, Дорнод, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатар, Булган, Дархан-Уул аймагт тус тус хуурай сүүний үйлдвэрийн барилгын ажил дууслаа.
- Баянхонгорт аймагт ЖДҮ-ийн инкубатор төвийг ашиглалтад орууллаа.
- Увс, Орхон, Говь-Алтай аймагт мал төхөөрөх үйлдвэрийн барилгыг эхэлж, Өвөрхангай аймагт шинээр мах боловсруулах үйлдвэр байгуулна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.