gogo logo
  • English
  • Yolo
  • Maamuu
4.21
Зурхай
19
Цаг агаар
2850 | $
Валютын ханш
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Дэлхийд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Аялал
Хэрэгтэй
  • - Соёлын довтолгоо
  • - ЦССҮТ
  • - Соёл урлаг
  • - GOGO тойм
  • - Комик
  • - Зөвлөгөө
Ярилцлага
  • - Хүмүүс
  • - СEO
  • - GOGO cafe
  • - Хурц өнцөг
  • - Элчин сайд
Сонирхолтой
  • - Гарааны бизнес
  • - Подкаст
  • - Бизнес
  • - Технологи
  • - Гэртээ тогооч
  • - Аялал
Бусад
English
Maamuu
Yolo
Үндсэн цэс
Улс төр
Нийгэм
Эрүүл мэнд
Эдийн засаг
Боловсрол
Дэлхийд
Спорт
Соёл урлаг
Аялал
Хэрэгтэй
Соёлын довтолгоо
ЦССҮТ
Соёл урлаг
GOGO тойм
Комик
Зөвлөгөө
Ярилцлага
Хүмүүс
СEO
GOGO cafe
Хурц өнцөг
Элчин сайд
Сонирхолтой
Гарааны бизнес
Подкаст
Бизнес
Технологи
Гэртээ тогооч
Аялал
Бусад цэс
English
Maamuu
Yolo
Сурталчилгаа
Холбоо барих
РЕДАКЦИЙН ЁС ЗҮЙ
Нүүр
Хайх
Цэс
  216   Жиргээ
  Цэс
Улс төр

УИХ-ын 25 гишүүн ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлтэд гарын үсгээ зуржээ

  216   Tweet
Б.Чимэг
2018-07-10

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төрийн ордонд мэдэгдэл хийснийг хүргэж байна.

-Баяр наадмын урт амралт эхлэх гэж байна. Иймд 60 тэрбумын авлигын асуудал олны анхаарлаас гарах нөхцөл бүрдлээ. Үндсэн хуулийн дагуу Монгол төрийн бодлого тасралтгүй үргэлжлэх зарчимтай. Нийтийн сонсголын хуулийн дагуу өнгөрсөн сарын 28-нд нийт 19 гишүүн нийтийн сонсгол зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн. Энэ хуульд зааснаар УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурсан бол сонсголыг заавал зохион байгуулах ёстой.

Гэвч Хууль зүйн байнгын хороо хариу өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Ард түмний төлөөлөл болсон энэ байнгын хорооны дуу хоолой шударга үнэнээ өмнө бүдгэрч байгаад харамсаж байна.

АТГ-ын дарга Х.Энхжаргал дарга цаашид ажлаа үргэлжлүүлэх ёс зүйн эрхгүй.

АТГ болон бусад газрууд томилогдсон хүнээ хамгаалж байна. Өнөөдөр 11.00 цаг хүртэл хүлээхэд надад хариу өгсөнгүй. Иймд арга буюу УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын ээлжит бус чуулган зарлахыг шаардаж байна. Энэ шаардлагад нийт 25 гишүүн гарын үсэг зурсан. Шаардлагаа УИХ-ын даргад өгнө. 60 тэрбумын авлига, Эрдэнэтийн 49 болон 51 хувь, Хадгаламж банк гэх мэт хэргүүдийн талаар УИХ сонсох нь зүйтэй. АТГ-ын дарга Х.Энхжаргал эдгээр хэргийн талаар нээлттэй мэдээлэх учиртай. Хуулийн дагуу энэ хүн жилд нэг удаа тайлбар өгөх ёстой. Бид Х.Энхжаргал даргыг авилгын хэргийг санаатайгаар нуун дарагдуулж байна гэж үздэг. Шударга ёсны хүсэмжлэл 85 хувиас дээш гарсан байхад Х.Энхжаргал дарга цаашид ажлаа үргэлжлүүлэх ёс зүйн эрхгүй.

УИХ-ын тухай хуульд нийт гишүүдийн 1/3 нь дэмжвэл ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно гэж заасан. Бид арга буюу энэ алхмыг хийж байна.

Дараа нь тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Нээлттэй сонсголыг дөрвөн асуудлаар л зохион байгуулах боломжтой. Үүнд авлигын асуудал багтдаг уу?   
-Манайд нээлттэй сонсгол гэж гэдэг болохоос дэлхий нийтэд халуун суудал гэж нэрлэдэг. Энэ нь аль нэг гэмт хэргийг шүүн таслах зорилгогүй. Олон нийтийн өмнө, хэвлэлийнхний өмнө Монгол Улсын их хурлын өмнөөс гэрчлэх нь л чухал. Гурван цагийн аудио бичлэг үнэхээр эвлүүлэг мөн эсэхийг Доржзодовтой нүүрэлдүүлж л асуух гээд байгаа юм. Тэр хүн гэмт хэрэг хийсэн эсэхийг шалган тогтоох гээгүй. Үнэхээр эвлүүлэг бол нийт гишүүдийн өмнө мэдэгдэх хэрэгтэй. Эвлүүлэг биш бол уучлал гуйх эрхийг нь ч олгох ёстой. Бүтэн гурван цаг үргэлжилсэн бичлэг байсаар байтал би энэ яриа болоход байгаагүй гээд, энэ хэргийг нь АТГ хаачихлаа. Ийм байдлаар асуудлыг шийдсэн гээд бид цааш явж болохгүй.  

Би хэн нэгний мууг үзэх гээгүй, субъектив дайралт хийх гээгүй. Хувь улс төрч хариуцлага хүлээхгүй байж болно. Тэр хүний ухамсрын асуудал юм. Хамгийн гол нь хууль, хяналтын байгууллага хувь хүнд тохируулж дүгнэлт гаргаж болохгүй.

-УИХ-ын дарга та бүхний ээлжит чуулган хуралдуулах хүсэлтийг хүлээн авахгүй бол яах вэ?
-УИХ-ын дарга үгүй гэх сонголтгүй. 25 гишүүн гарын үсэсг зурсан бол 14 хоногийн дотор чуулганыг зарлан хуралдуулна.

УИХ-ын Ёс зүйн дэд хороо гэж бий. Энэ хороог даргалдаг С.Бямбацогт гишүүнд мөн шаардлага хүргүүлнэ. М.Энхболд УИХ-ыг даргалж байгааг Ёс зүйн хороо хэрхэн үзэж байгааг сонсох хүсэлтэй байна. Мөн цагдаа, тагнуул руу бичиг явуулна, МАН-ын Хяналтын хороо болон Ёс зүйн хороо, намын дарга У.Хүрэлсүхэд хандана. Нээлттэй утас ажиллуулахад 60 тэрбумтай холбоотой, авлигын 11 тохиолдлыг бидэнд мэдээлсэн. Иймд бид прокуророос энэ хэргийн хавтаст хэргийг нээн, дахин шалгахыг санал болгоно гэв.

Ангилал
Улс төр
Хэзээ
2018-07-10

gogo logo
Холбоо барих СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ РЕДАКЦИЙН ЁС ЗҮЙ

© 2007 - 2021 Mongol Content LLC