Монголын авто замчдын эрх ашгийг хамгаалах хөдөлгөөн, Монголын авто замын инженерүүдийн нийгэмлэг, Авто замын ахмадын хороо, Авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран “Авто замчдын II их хурал”-ыг зохион байгууллаа. Хуралд Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Р.Раш, УИХ-ын гишүүн Р.Буд болон тээврийн салбарын бүхийл төлөөлөл оролцож Монгол Улсын авто замын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар ярилцсан юм. Сүүлийн үед авто замын салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа. Гэвч уг ажилд гадаадын хөрөнгө, ажиллах хүчин давамгайлах хандлагатай болсон нь дотоодын мэргэжлийн байгууллагууд хөгжихөд саад тотгор болж байгаа талаар замчид гомдлов. Мөн дотоодын компаниудын эдийн засгийн чадавхи, тоног төхөөрөмж жилээс жилд доройтож, цалин хөлсний систем хэт хоцрогдон, авто замын салбарын бие даасан байдал алдагдаж, хатуу хучилттай зам бага барьж байгаа зэрэг олон дутагдал байгааг хэлсэн. Дээрх бүх ажлыг нэгтгэн зохион байгуулахын тулд “Монголын авто замчдын холбоо” байгуулах хэрэгтэй гэнэ.
Авто замын салбарт орж байгаа хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг улам боловсронгуй болгох шаардлагатай аж. Сүүлийн үед “тендерийн ченж” гэх хүмүүс бий болж тендерт ялуулсаны төлөө мөнгө авч байгааг замчид ярьж байна. Үүнээс гадна тендерийг бага үнийн саналаар шалгаруулдаг явдал нь дотоодын гүйцэтгэгчийг эдийн засгийн хувьд тамирдуулж, зам, гүүр чанаргүй баригдахад нөлөөлж байгаа аж.
Төсвийн норм үнэлгээг өнгөрсөн онд шинэчлэн боловсруулсан боловч одоо болтол гүйцэтгэгчийн гар дээр очоогүйгээс тендерийн материалыг хуучин норм, үнэлгээгээр хийдэг байна. Уг нь шинжлэх ухаан, технологийн ололт үйлдвэрлэлд нэвтэрч, замын материалын үнэ өсч байгаа энэ үед тариф, нормыг шинчлэх зайлшгүй шаардлагатай аж.
Уг салбарын боловсон хүчнийг бэлтгэж, дадлагажуулах хэрэгтэй болжээ. Ялангуяа авто замын мэргэжлийн ажилчин, механизмчин дутагдаж байна. “Эдгээр мэргэжилтэнг бэлтгэх тогтсон систем ч алга. Мөн сүүлийн жилүүдэд гадаадад мэргэжилтэн бэлтгэх, дадлагжуулах ажил бараг зогссон гэхэд хилсдэхгүй” хэмээн Авто замчдын эрх ашгийг хамгаалах хөдөлгөөний тэргүүн Т.Бямбаа ярьсан юм. Энэ мэтээр уг салбарт тулгарсан бэрхшээл их аж. Харин дээрх хурлаар бэрхшээлээс салах арга зам олж чадна гэдэгт замчид итгэлтэй байв.
Г.Батзориг