Хиймэл нар бүтээж, энергийн шинэ бөгөөд тогтвортой эх үүсвэр гаргаж авахаар хичээж буй БНХАУ-ын эрдэмтдийн ажил амжилттай болж, чухал зорилгодоо хүрчээ. Дөрвөн сарын турш үргэлжилж буй тус төслийн зорилго наран дээр явагддаг шиг цөмийн нэгдэл бий болгож, улмаар энерги гаргаж авах ажээ.
Өнгөрсөн жил гаргаж авсан температур 50 сая орчим градус байсан бол энэ жилийнх 100 сая градус гэнэ. Энэ нь нарны температураас 7 дахин халуун юм. Ийм хэмжээний өндөр температурыг гаргаж авахын тулд эрдэмтэд дөрвөн өөр төрлийн халах аргыг нэгтгэсэн байна.
Энэ амжилтынхаа тухайд эрдэмтэд “Цөмийн нэгдлийн реактор бүтээхэд дэмжлэг болсон үйл явдал байлаа” хэмээжээ.
Эх сурвалж: china.org.cn