Саудын Арабын прокурорууд амиа алдсан сэтгүүлч Жамал Хашоггигийн хэрэгт сэжиглэн 21 хүнийг саатуулан хорьж байгаа гэдгээ мэдэгдлээ. Эдгээр 21 хүний 11 нь Жамал Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт шууд холбоотой буюу аравдугаар сарын хоёрны өдөр Турк дэх Саудын Арабын Консулын газарт байсан юм байна.
Мөн Саудын Арабын прокурорууд Жамал Хашоггиг хөнөөсөн хэрэгтнүүдэд цаазын ял төлөвлөж байгаа ажээ. Одоогоор таван хүн Жамал Хашоггиг хөнөөхөд оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Үүнээс гадна амиа алдсан сэтгүүлчийн хэрэгт холбоотой 17 хүнд АНУ-ын Засгийн газар хориг тавилаа.
Энэ дунд Турк улсад суугаа Саудын Арабын Консул Мохаммеда Алотайби багтаж байна. Хоригийн дагуу эдгээр 17 хүний хөрөнгийг царцааж, АНУ-д орох эрхийг нь хязгаарлах юм байна. Одоогоор хэрэгтнүүдийн нэрийг олон нийтэд зарлах боломжгүй гэж прокурорууд мэдэгдлээ. Мөн Саудын Арабын Ханхүү Жамал Хашоггигийн хэрэгт ямар ч хамааралгүй гэдгийг Прокурорын газраас мэдэгдээд байгаа юм.
С.Өлзийбуян