Конго улсын эмэгтэйчүүдийн эмч Денис Муквеге бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон мянга мянган хүнд тусламж үзүүлж, эмчилжээ. Тэрээр дайн болон зэвсэгт мөргөлдөөний үеэр бэлгийн хүчирхийллийг зэвсэг болгох явдлыг эсэргүүцэгч гэдгээрээ эх орондоо төдийгүй олон улсад танигдсан нэгэн аж.
25 настай Надиа Мурад нь Исламын улс алан хядах бүлэглэлийн гишүүдийн бэлгийн хүчирхийлэл болон мөлжлөгийн хохирогч болсон Курдын шашны цөөнх 3000 орчим Язиди охидын нэг юм.
Тэрээр өөрт болон бусад охид эмэгтэйчүүдэд тохиолдсон түүхээ бусадтай хуваалцаж, бэлгийн хүчирхийллийг дайны зэвсэг болгох явдлыг хүчтэй эсэргүүцэгчдийн нэг болсон аж. Надиа Мурад 2014 онд 17 насандаа Нобелийн Энх тайвны шагналыг хүртсэн Малала Юсуфзайн дараа тус шагналыг хүртсэн хамгийн залуу нэр дэвшигч болж байгаа аж.
Нобелийн зөвлөлөөс, “Денис Муквеге, Надиа Мурад хоёр хоёулаа дайны эсрэг гэмт хэрэгтэй эр зоригтойгоор тэмцэж, шударга ёсыг тогтоох явцдаа хувийн аюулгүй байдлаа эрсдэлд оруулсан.” хэмээн онцолжээ.
Эх сурвалж: CBS