Үнэт металлын сорьц тогтоох лабораторийг Баянхонгор аймагт мөн ойрын хугацаанд нээх юм.
Шинэ лабораторийг нээхийн өмнө Үнэт металл сорьцын хяналтын газар, Монголбанкнаас Дархан-Уул, Баянхонгор аймгийн Монголбанкны хэлтэс, салбарын нягтлан бодогч, нярвуудыг тус бүрийн чиглэлийн дагуу сургалтад хамруулан, чиглэл, удирдамж өгч, дадлагажуулжээ.
Төв болон баруун бүсийг хамарсан үнэт металлын сорьцын лабораторийг байгуулснаар иргэн, аж ахуйн нэгж олборлосон алтаа тухайн бүс нутагтаа сорьцлуулна. Мөн Монголбанкны хэлтэс, салбар, банкаар дамжуулан алтаа худалдах нөхцөл бүрдэв. Энэ нь иргэд, ААН-үүдийн цаг, мөнгийг хэмнэх, аюулгүй байдлын бусад эрсдэлээс хамгаалах зэрэг давуу талтай. Мөн алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, ил тод болгох, алтны худалдааны төвлөрлийг сааруулна.
Алтны албан бус худалдааг бууруулна.
Засгийн газраас зарласан “Алт-2” үндэсний хөтөлбөр, Монголбанкны “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян болон Тогтвортой бичил уурхай төслийн үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр энэ төвийг нээлээ. Энд 395 сая төгрөгийн өртөг бүхий алт, үнэт металлын сорьц тогтоох сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг Монголбанк, Тогтвортой бичил уурхай төслөөс хандивлажээ. Мөн орон нутгийн Засаг даргын тамгын газрууд лаборатори тус бүрийн засварын хөрөнгийг гаргасан байна.
Алт олборлогч аж ахуйн нэгж болон бичил уурхайчид олборлосон алтаа Монголбанк, арилжааны банканд тушаахын өмнө албан ёсны байгууллагаар сорьц тогтоолгох шаардлагатай байдаг. Алтны олборлолт төвлөрсөн бүс нутагт энэхүү нэг цэгийн үйлчилгээний төвийг нээснээр алт олборлогчдод алтаа дэлхийн зах зээлийн үнээр худалдах, тээврийн зардал болон цаг хугацааны хувьд хэмнэлт гарах төдийгүй, аюулгүй байдлын баталгаа бий болох юм. Улмаар алтны нийлүүлэлтийн сүлжээний албан бус дамжлага багасаж, алтны худалдааны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээг хянах тогтолцоог бүрдүүлснээр алтны нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь ил тод болгох, албажуулах нөхцөл бүрдэж байна.
Цаашид ийм төвүүдийн тоог нэмэгдүүлснээр алтны албан бус худалдааг бууруулах, Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдүүлэх, алтны гарал үүслийг тодорхойлох ач холбогдолтой.