Грийн Бэй Пакерс багийн тоглогч Клэй Матьюс энэ улиралд гурав дах удаагаа дамжуулагчийг хэтэрхий хатуу хамгаалсан гэх шалтгаанаар торгуулсан билээ. Тэрээр мэдэгдэлдээ, “Харамсалтай нь энэ лиг хүмүүсийн хүсээгүй чиг рүү явж байна. Хэтэрхий сул зөөлөн болж байна. Над шиг чин сэтгэлээсээ тоглодог залууст ирж буй шийтгэл л чанга хатуу байна даа” гэж хэлсэн байна.
Фэдекс талбайд болж өнгөрсөн тоглолтод Грийн Бэй Пакерс баг Вашингтон Рэдскинс багт 31-17 харьцаатай хожигдсон билээ. Тус тоглолтын гуравдугаар үед Клэй Матьюс эсрэг багийн Алекс Смитийг мөргөж унагаасан бөгөөд шүүгч Матьюсын тус үйлдэлд алдаа үлээсэн билээ.
NFL-ийн зүгээс энэ улирлаас эхлэн тоглогчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа билээ. Дүрмийн дагуу куартербэкийн дээрээс бүх жингээрээ унаж болохгүй гэсэн заалт байдаг аж. Пакерсын Аарон Рожерс өнгөрсөн улиралд мөн төстэй нөхцөл байдлаас эгэмний ясаа хугалж байсан юм.