gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Инфляц төв банкны зорилтот найман хувьтай ойролцоо түвшинд хадгалагдаж магадгүй байна

Bloomberg TV Mongolia
2018-03-11
0
Twitter logo
Bloomberg TV Mongolia
0
Twitter logo
2018-03-11
Инфляц төв банкны зорилтот найман хувьтай ойролцоо түвшинд хадгалагдаж магадгүй байна Улаанбаатар хотын инфляц зорилтот найман хувьд хүрээд байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Зургийг: С.Батсайхан

“Bloomberg”-ийн эдийн засагчдын клубийн шинжээчдийн таамаглаж байгаагаар инфляц энэ онд Төв банкны зорилтот найман хувьтай ойролцоо түвшинд хадгалагдаж магадгүй байна. Тухайлбал, энэ оны эхний улиралд инфляц долоо орчим хувьтай гарна гэж дийлэнх шинжээчид тооцоолжээ. Харин бүтэн жилээр авч үзвэл инфляц нэг оронтой тоонд хадгалагдана гэсэн таамаг давамгайлж байгаа юм.

Монгол Улсын инфляц 2017 онд эрчимжиж, зорилтот түвшинд ойртсон хэдий ч цаашид мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн зорилттой нийцтэйгээр тогтворжих төлөвтэй гэж Монголбанк үзэж байна.

Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 51 нэрийн барааны үнэ нэмэгдээд байгаа аж

Архи тамхи, шатахуун зэрэг зарим бүтээгдэхүүний онцгой албан татвар нэмэгдсэн энэ оны нэгдүгээр сарын байдлаар инфляц 6.9 хувьтай гарсан юм. Харин Улаанбаатар хотын инфляц зорилтот найман хувьд хүрээд байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүнд орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 16.7 хувь, тээврийн хэрэгслийн худалдан авалтын дэд бүлгийн үнэ 24.3 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Улаанбаатар хотод энэ оны нэгдүгээр сард хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 31.1 хувийнх нь үнэ өмнөх сараас өссөн байна.

Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 51 нэрийн барааны үнэ нэмэгдээд байгаа аж. 2018 онд зэсийн баяжмал дахь металлын агууламж сайжрах, хөрөнгө оруулалт нэмэгдэх дам нөлөөгөөр уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл идэвхжихээр байгаа нь эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж Төв банк үзэж байна.

Мөн сүүлийн жилүүдэд саараад байсан гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөв ажиглагдаж байгаа юм. Тухайлбал, 2018 онд нэг тэрбум орчим ам.доллартай тэнцэх мөнгө эдийн засагт орж ирэх хүлээлттэй байгаа талаар Монголбанкны Ерөнхийлөгч мэдээлж байлаа.

Э.Анхбаяр
Холбоо барих: anukhbayar.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан