Ард түмний сайхан сэтгэлийн дүнд хандив, тусламжид түшиглэн боссон Бөхийн өргөөг хэн хувьдаа завшсан бэ гэх асуулт гарч ирлээ. Учир нь албан ёсны тамга тэмдэгтэй МҮБХ-ныхон Бүртгэлийн хэлтэст МҮБХ-ны өмчид байдаг эсэхийг тодруулахаар албан бичиг илгээхэд Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс МҮБХ-нд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар байхгүй байна гэсэн хариу өгчээ.
Энэ өргөөг 1998 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулж байсан түүхтэй. Энэ цагаас хойш МҮБХ-ныхон эзэмшин, үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн юм. Өнөөдрийг хүртэл бөхчүүд, бөх сонирхогчид, ард иргэд Бөхийн өргөөг МҮБХ-ны өмч гэж бодож ирсэн нь ийнхүү талаар өнгөрлөө.
Тиймээс МҮБХ-ны удирдлагууд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчаар Р.Нямдоржийг татаж, Бөхийн өргөөг хууль бусаар хувьдаа авсан байж болзошгүй Р.Нямдоржийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, МҮБХ-ны өмч болохыг тогтоож өгнө үү гэсэн байна.
Ингээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эх сурвалж: imedee.mn